Friday, July 15, 2022

Чамайг ярихыг хүлээнэ ээ

 Бүгдийг цаг хугацаа харуулна, миний магадлал зөв байх болно гээд чи намайг эрх чөлөөтэйгээр орхисон байж. Тиймээ цаг хугацаа өөрчлөгдсөн, би ч өөрчлөгдсөн

Яг одоо чамтай ярьж дуусчихаад чиний дугаарыг устгах болно, тэгэхгүй бол би чам руу ярина гэдгээ мэдэж байна, харин чи надруу хэзээ ч залгаж болно, харин ярих үедээ нэрээ заавал хэлээрэй гэж тэр л мөчид тийм шийдвэр гаргахыг мэдрэх... Өөртэйгөө зөрчилдөж гаргасан шийдвэртээ хэсэг эргэлзсэнээ чамайг надруу залгахыг чинь мэдэж байна, чи залгах л болно,  хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна гэж өөртэйгөө зөрчилдөхийг харах...

Зөвхөн чамд зориулж хувцаслаж, зөвхөн чамд таалагдахын тулд би хичээдэг байсан.. Болзоо тогтоож сүүлийн уулзалтаа хийж байсан нь саяхан мэт... Гуйсан шүү дээ, сүүлийн уулзалтаа илүү гоё романтик байлгахыг, бие биедээ ямар нэг зүйл үлдээе гэж онцгойлон гуйсан... Надад харуулсан байгаль дэлхий үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй байсан, харин тэр өдөр чи өөрийнхөө машинтай биш бүүр хүний машинтай маш яарсан, ардаа татлаатай хүрч ирсэн. Бэлдсэн ширээ нь 4 төрлийн хоол байсан, уух зүйлсээр дүүрэн ... Яг тэр сүүлчийн уулзалтан дээр сэтгэл үнэхээр дутчихсан уу гэлтэй, би л өөрөө их ач холбогдол өгснөөс болсон уу надад нэг л хоосон санагдсан.

Сексийн үеийн галзуу тачаалын дараа ичингүйрэн цамцаа доош болготол хамаг юмаа нуулгүй сая бүгдийг үйлдчихээд одоо ийм үйлдэл гаргах чинь тэнэг байна гэж хэлэх үгийг сонсоод нүд орой дээрээ гарав. Гоо сайхны мэдрэмж, сексийн мэдрэмж, харах, үнэрлэх, мэдрэмжүүд ер нь юу юм бэ? Хүйтэн, цэвдэг хэтэрхий өршөөлгүй сонсогдов. Сүүлчийнх гэдэгт дэндүү ач холбогдол өгсөн болохоор ч тэрүү чиний урд хожид гаргаж байгаагүй энэ үйлдэл чинь үнэхээр чамайг танихгүй хүн шиг санагдуулж билээ.

Чамд зориулж бэлдсэн миний бэлэг шүлэг байв. Анх уулзсанаас хойшхи бүхий л үйл явдлуудыг  4 мөртөд багтаан зөвхөн бид хоёр ойлгох оршилоор эхлүүлж, зөвхөн бид хоёрын жаргалаар өрнөж, миний санаашралаар төгссөн хайрын шүлэг байв. Угаас өөр бэлэг бас бэлдсэн байсан боловч чиний товлосон цагаасаа өмнө уулзах шийдвэрээс болоод түүнийгээ бол өгч чадаагүй. Сүүлийнх учраас хорогдох хэрэггүй гэсэн шиг хурц хутгаар төгсгөлийг нь хайр найргүй сийчин хөсөр хаяж байх шиг.. хачин хөндий мэдрэмж.

Ингэж эргэж буцахаа мэдсэн бол яагаад тийм хүйтэн хандсан юм бэ? Тэрний дараа хэд хэдэн удаа тааралдсан, бас ярьсан, гэхдээ өнөөдрийнх шиг сэтгэлээ уудлаж ярилцсангүй ээ. Олон жилийн дунджаар чиний эхлүүлсэн харилцаа төгсдөг атал чинийх үргэлжилж байгаад гайхаж л байна, гэхдээ зөв замаар явж байгаа болохоор хэлэх үг олдохгүй байна гээд шүүрс алдах... Тиймээ  бидний харилцаа ярьсан ёсоороо тэгэхэд дууссан юм шүү дээ. Өчүүхэн зүйлд ч бүрэн дүүрэн ханддаг учраас надад хийх ёстойгоо хийсэн шигээрээ үлдсэн шүү дээ.

Хэдий чи миний утасны дугаарыг устгалаа гэж чанга дуугаар хэллээ ч хүсвэл ой тойнд чинь тодоор үлдсэн тоонууд гэдэгт би итгэлтэй байна. Би биш чи л над руу ярих байх даа. Чиний ихэмсэг, бардам зан энэд задран уналаа. Чинийх угаас намайг санах бүртээ задран унах болно, хичнээн ихээр давчдахыг хэлж мэдэхгүй. Өнгөрсөн хугацаанд чамтай хамт өнгөрүүлсэн өдөр хоног үнэ цэнтэй байсан юм шүү. Хэрэгтэй үед минь хажууд минь байдаг байсанд талархаж байна аа. Чамдаа аз жаргал хүсье. 






No comments:

Post a Comment

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...