Tuesday, June 14, 2022


 Дарсыг өдөр болгон уумаар хачин их хүсэл тачаалд автах юм. Секс хийлгүй удсан надад энэ л миний өөрийгөө баясгах нэг зүйл минь ч юм шиг...
Заримдаа хүмүүс яагаад секс хийх ёстойг ойлгодоггүй, нэг л их оюун ухаалаг хүн гэх атлаа таашаал авах хэсэг нь тархинаасаа хол доогуур байх...
Онлайн уулт байдаг болсон орчин үед дурлалын тухай, ганцаардлын тухай, сексийн тухай, гомдлын тухай, ер нь бүх юмны тухай утсаар ярихдаа хоёр талдаа вино уунгаа ярих өөрөө хэзээ ч ганцаараа уусан мэдрэмж төрүүлдэггүй.  Харин ч нүүр нүүрээ харж ярьснаас ч илүү дотно мэдрэмж төрүүлэх нь сонин. 
Ганцаараа нэг шил дарс уучихсан мөртлөө хоёулаа байх мэдрэмж бас шинэлэг бус уу кк. Онлайн уулт хийж үзээгүй бол туршаад үзээрэй. Шинэ мэдрэмж авна шүү...


Monday, June 13, 2022

Бусдаас өөрийгөө тусгаарладаг өдөр

 


Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 15

Найруулдаг кофе, шарсан өндөгтэй талх, сексийн тухай кино, түүнийг үзэх үеийн төсөөлөл, ганцаараа байгаадаа баярлах мэдрэмж, товчлуураа олох гэж эсвэл табынхаа товчлуурт дасах гэсэн хурууны минь хүч, мэдрэмж, тэгээд эртний дуу... сайхан зохицол байна.

Их хотын амьдралд өрнөсөн 3 өдрийн өрнөлийн дараа бүгдийг зуслан явуулчихаад ганцаараа үлдэх энэ үе надад агаар, ус шиг хэрэгтэй байж, заримдаа зүгээр л өөртөө зориулж ганцаараа үлдэхийг хүсдэг, тэр өдөр минь бололтой.

Надаас одсон эрийн тэнгэр... намайг орчлонгоос тусгаарласан бардам зан минь.. Хэзээд л өөрийнхөөрөө босоод ирэх цөхрөлтгүй зан минь, хүслээ эсвэл үйлийн үрээ эдэлж буй бие минь... бүрхэг ч бай, цэлмэг бай байгаагаараа байх өдөр хоногууд минь...

Өөрийгөө нөхөртэй, тэр  минь хамт амьдарч чадахааргүй нөхцөл байдалд олон жил өнгөрч байгаадаа цөхрөөгүй сэтгэл минь, энэ бүх хугацаанд зүгээр л ингээд итгэчихэсэн, чухамдаа яагаад түүнд ингэж үнэнч явснаа ойлгоогүй, биологийн хэрэгцээг ижил бодолтой нэгэнтэй хуваалцсан ч жанжин шугамыг алдаагүй... Одоо л хамт амьдрах цаг ирлээ гээд хичнээн их баярлаж байсан гэж санана аа. Тэгээд бүтсэнгүй ээ. Өөрөөсөө түлхсэн эр нөхөр минь...

Харилцаагаа таслахын тулд бүгдийг блоклосон ч түүнийг хүлээх миний сэтгэлд блок нөлөөлсөнгүй. Хүч эсвэл зориг гаргаад хана эвдлээд гараад ирэх болов уу гэж хүлээсэн. 9 сарын турш зүгээр л ирчих юм болов уу, хариу өгөх болов уу гэж хүлээсэн.. Нэг л удаа хана цөмлөөд гараад ирвэл ярилцах цагийг гаргана гэж бодсон.. Харин тэр тэгж чадаагүй..

Намайг хий хоосон итгэл тээж хүлээж байгааг сануулах гэж борооны зурвас шиг дурлал надад ирсэн. Нас бие гүйцсэн үед дурлал залуу үеийнхээс илүү хүчтэй, өвдөлт их байсан. Найзынхаа ямар сэтгэл хөдлөлөөр амьдарч байгааг мэдрүүлэхийн тулд надад ч бас ийм сэтгэл хөдлөл илгээсэн ч юм шиг, энэ дурлал олон талт сэтгэл өвдөлтийг мэдрүүлсэн хачин муухай дурлал байсан. Уйлахад нулимс гашуун, гансрахад сэтгэл хоосон, гомдоход итгэлгүй уусан одох манант үдэш шиг хачин нам гүм, ямар их зовлон бэ гэлтэй дурласан хүн л ийм нарийхан бичигтэй болдог юм гэдэг шиг дуу хоолой минь чичирхийлж хоолойноос хяхтнасан хуурай аялгуу, харууслын гунигт харц.. өдий наслахдаа мэдрэх мэдрэмж үнэхээр бичихэд үг олдохгүй хэцүү юм байна. 

Тийм шүү дээ найз энэ л насанд дурлахаас илүү хайрлах бүүр хэцүү, хажууд нь байгаа мөртлөө хүрч, тэвэрч үл болох тэр харилцаа, ойлголцохгүй, ярилцахгүйгээр оршино гэдэг ямар байдгийг зах зухаас нь ойлгож байна уу миний найз гэж тэр хэлсэн. Тиймээ чамдаа ярьж уйлсны дараа сэтгэлээ татан авахад амар байсан. Харин чиний гүн хайрыг найз нь одоо үгүйсгэж чадахгүй ээ, ямар ч үед сэтгэлээ төв авч явахад суралц гэхээс өөр боль, дэмий юм ярьж байна гэж найз нь одоо хэлж чадахгүй ээ...

Ингээд би гэдэг хүн өөрийгөө хөндлөнгөөс харах нүд нээгдсэн юм даа. Түүнээс харилцаагаа тасалсан гэх атлаа хүлээсээр байсан сэтгэлийнхээ уяаг тайлах хүч надад ирсэн. Дурласан сэтгэлээ татаж авах сэтгэлийн их тэнхээтэй болсон. Юуг ч эс бодох, юуг ч үл хүлээх сэтгэл надад ирсэнд баярлаж байна. Одоо л надад би ганц бие ээж гэдгээ нуулгүй, ичилгүй хэлэх зориг бий болж байна. Хэн нэгний өмнө дүр эсгэх, эсвэл байгаа юм шиг төсөөлөл үлдээх өөрөө утгагүй юм даа.

Тэглээ гээд бусдад зарлаад явахгүй нь тодорхой. Ухаант ардынхаа бодолд амьд оршиж байг гээд үхэж дуусдаг хаан шиг зүгээр л бусдын бодолд нөхөртэйгээ хамт амьдардаггүй хүнээрээ л байг дээ. Харин өөртөө бол ганц бие ээж гэдгээ хүлээн зөвшөөрөх цаг болжээ.  

Энэ бүх хугацаанд болоогүй цаг хугацааг төсөөлөөд өнөөдрийг би мартчихсан байж ээ. Одоо миний бодох ёстой зүйл бол өдөр бүр хэлээ сайжруулах, хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа чанартай байж, ээж аавтайгаа байхдаа зөвхөн элбэрэл хайрыг бодож чин сэтгэлээсээ дэргэд нь орших, ажлаа хийж байгаа цаг хугацаандаа төвлөрч бие, сэтгэлээрээ уусан ажиллах, хоббиндоо цаг гаргаж энэ одоо цагтаа амьдарч сурах нь чухал юм гэдгийг ойлгож байна даа. Олон зүйл хүсэж, төлөвлөх ч шаардлагагүй, зүгээр л хийгээд үз, хийж байх үед надад хэрэгтэй бүх зүйлс цагаа олоод дарааллынхаа дагуу ирэх юм байна шүү дээ.

Сайхан бүгдийг мэдэрч үз хамаагүй сайхан биш байх үе ч бий тэглээ гээд би чинь би шүү дээ. Амьсгалж л суръя...








Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...