Saturday, February 25, 2023

 Би чамтай яг яаж харьцахаа мэдэхгүй байна. Ярьж байгаа зүйл нь хоосон, хийсвэр баталгаагүй зүйлсээр дүүрэн, цуг амьдрах баталгаа байхгүй, чинхүү намайг дурласан байсан тэр үед зориг гаргаад дэргэд минь ирэхгүй яасан юм бэ, одоо надад хамтарч амьдрах итгэл ерөөсөө төрөхгүй байна аа, би одоо яах ёстой юм болоо...

Надад үнэхээр тийм хосын заяа, хамтын амьдрал гэж байдаг юм болов уу, Хэн нэгэнд дурлаж хайрлаж урсаж түүнийхээ төлөө шаналж, түүнийгээ харж бахархах ямар сайхныг мэддэг атлаа би түүнд одоо яагаад ингэтлээ хөрчихсөн юм болоо, ярьж байгаа нь ерөөсөө таалагдахгүй, хийсэн үйлдлүүд нь бүгд бүтэлгүй, явцгүй мэдэхгүй мэдэхгүй таалагдахаа л байчихаад байна.

Үнэр нь хүртэл онцгүй, хүрч гар атгаж байгаа нь биед таагүй бүхий л бие сэтгэлээрээ дургүй хүрмээр хачин хөндий мэдрэмж, яагаад ийм байхад би түүнтэй амьдрах ёстой юм бэ? 

Шийдэмгий бус, эргэлзэз тээнэглэзсэн, юу хийх гэж байгаа нь тодорхой бус, ер нь яг гоц нэг ч гэсэн чаддаг зүйл байхгүй, дандаа оролдож үзчихээд дундаас нь хаясан, ярьж байгаа зүйл нь ховын чанартай, 3 дагч биесийг их ярьдаг, сөрөг мэдээллээр дүүрэн, өөрт нь тохиолдож байгаа зүйлээ гэнэн итгэмтгий зангаасаа болж алдсан гэх... надад үнэндээ дандаа л муу зүйлс нь түрүүлж бичигдээд би сайн талыг, сайхан зүйлийг нь олж харахгүй болтлоо хаалт тавьчихжээ. 

Яавал би чамайгаа эргээд сайн сайхнаар харж, өдөр болгон дурлаж байх вэ? Сургана гэж байхгүй, яана даа охин минь …

Бодлын хулгайч

 Би чамд ямар хэцүү байгааг мэднэ ээ. Чиний тэр хэцүү үед би дэргэд чинь байж чадахгүй, бас сэтгэлийн тэнхээтэй байгаарай гэж хэлж ч чадахгүй. Би угаас ийм өчүүхэн амьтан юм дөө. 

Гэхдээ л би чамайг яагаад дандаа бодох ёстойгоо ойлгохгүй байна. Зүгээр мартчихдаг, сарничихдаг бол дэндүү амар байхсан.

Ажил явдалтай хоног хурааж байгааг нь мэдсээр байгаа мөртлөө би чамайг дэндүү их хүссэн. Тэр хүсэл нь гараас нь атгаад, болдог бол тэврээд ч болтугай би чамайг дандаа бодох юмаа, яагаад боддоггоо ч ойлгохгүй юм, хүнд хэцүү энэ үед чинь хажууд чинь байж чадахгүй байгаад минь уучлаарай гээд ч болтугай хэлэхийг хүссэн. Бодолд минь чи байсаар л байсан.

Ээлжит нэгэн заалны дараа бид хоёр машины хойд суудал дээр зэрэгцэж суусан тохиол гарав. Би өөрөө болохгүйгээ мэдсээр байж чиний гараас атгачихсан. Харин тэр үеийн чиний харц уу юу хийж байна аа чи тэнэг юмуу, яасан сонин үйлдэл хийдэг тэнэг дурак вэ? Яаж ийм байж чаддаг байна аа гэсэн харц….. тэгээд шууд бат бөх нүдэнд үл үзэгдэх ханыг босгож билээ.

Уучлаарай намайг ….

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...