Saturday, February 25, 2023

Бодлын хулгайч

 Би чамд ямар хэцүү байгааг мэднэ ээ. Чиний тэр хэцүү үед би дэргэд чинь байж чадахгүй, бас сэтгэлийн тэнхээтэй байгаарай гэж хэлж ч чадахгүй. Би угаас ийм өчүүхэн амьтан юм дөө. 

Гэхдээ л би чамайг яагаад дандаа бодох ёстойгоо ойлгохгүй байна. Зүгээр мартчихдаг, сарничихдаг бол дэндүү амар байхсан.

Ажил явдалтай хоног хурааж байгааг нь мэдсээр байгаа мөртлөө би чамайг дэндүү их хүссэн. Тэр хүсэл нь гараас нь атгаад, болдог бол тэврээд ч болтугай би чамайг дандаа бодох юмаа, яагаад боддоггоо ч ойлгохгүй юм, хүнд хэцүү энэ үед чинь хажууд чинь байж чадахгүй байгаад минь уучлаарай гээд ч болтугай хэлэхийг хүссэн. Бодолд минь чи байсаар л байсан.

Ээлжит нэгэн заалны дараа бид хоёр машины хойд суудал дээр зэрэгцэж суусан тохиол гарав. Би өөрөө болохгүйгээ мэдсээр байж чиний гараас атгачихсан. Харин тэр үеийн чиний харц уу юу хийж байна аа чи тэнэг юмуу, яасан сонин үйлдэл хийдэг тэнэг дурак вэ? Яаж ийм байж чаддаг байна аа гэсэн харц….. тэгээд шууд бат бөх нүдэнд үл үзэгдэх ханыг босгож билээ.

Уучлаарай намайг ….

No comments:

Post a Comment

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...