Орой дүүтэйгээ роликоор ханатлаа л тоглолоо. Дурангаар сарыг харлаа. Шинийн 15-ны сар болохоор бүтэн тунгалаг сар. Дуран саран дээрхийг надад тодоос тод харуулсанд сэтгэл их хөдөлж байна. Ямар гоё байсан гээч яг л алган дээр байгаа сувдан сондор шиг. Сар өөрөө ийм гайхамшигтай болохоор эрт дээр үеэс залбирч ирсэн байх даа. Би ч бас хүслээ хэлсээн. Хэзээ нэгэн цагт саран авхайгийн сувдан сор шиг тэр л гадаргуун дээр чинь би алхаж үзэх болно оо. Дэлхий ертөнц гаднаасаа ямар гайхамшигтай болохыг мэдрэх үе ирж л таараа. Энэ миний хүсэл.
Saturday, August 13, 2011
Хүсэл
Орой дүүтэйгээ роликоор ханатлаа л тоглолоо. Дурангаар сарыг харлаа. Шинийн 15-ны сар болохоор бүтэн тунгалаг сар. Дуран саран дээрхийг надад тодоос тод харуулсанд сэтгэл их хөдөлж байна. Ямар гоё байсан гээч яг л алган дээр байгаа сувдан сондор шиг. Сар өөрөө ийм гайхамшигтай болохоор эрт дээр үеэс залбирч ирсэн байх даа. Би ч бас хүслээ хэлсээн. Хэзээ нэгэн цагт саран авхайгийн сувдан сор шиг тэр л гадаргуун дээр чинь би алхаж үзэх болно оо. Дэлхий ертөнц гаднаасаа ямар гайхамшигтай болохыг мэдрэх үе ирж л таараа. Энэ миний хүсэл.
Wednesday, August 10, 2011
Aavdaa
Энэ л орчлонгийн хатуу бүхнээс үр биднийгээ хайрынхаа дуугаар хамгаалж, зовлон бэрхшээлийн өмнө эр хүний ноён нуруугаар хааж, эцэг хүний ёсоор өвөг дээдсийн өв уламжлалыг, бас сургаалийг аажим аажимаар ухааруулж байгаа хайртай аавыгаа бодон бичлээ. Энэ хорвоод би хоёр аавтай хүн шиг амьдардаг. Энэ хоёр аав надад амьдралын эрээн бараанд яаж зохицон амьдрахыг олон талаас нь зааж өгдөг болохоор үгүйсгэж бас чадахгүй нь. Гэхдээ би бодь биеийг олсон өндөр тэгш сайхан нуруутай, аливаад нямбай зөв цэгцтэй, гарын уртай, сайхан хоолойтой, хийсэн ажилдаа эзэн байж чадах аавыгаа дуурсгах гэж байна.
Орхон түшээ гүн мөрөндөө
Очиж золгохоор яараа юу даа
Орхон мөрөндөө угаагдаж, энэ л нутагтаа өсөн торниж, ажил амьдралынхаа гараагаа ч төрсөн нутгаасаа эхэлж, Сээрийн овоондоо сүслэн залбирдаг аавын минь нутаг Булган аймгийн Орхон сум. Төрсөн буурин дээрээ шөнө өдрийн алинд ч очиж хөрвөөдөг, нутаг усандаа сүслэн залбирдаг болохоор сайхан амьдралынхаа ач буяныг нутгийн уул ус ивээдэг юм гэж ярих дуртай. Байгальд маш их хайртай болохоор хадан дээр байдаг гэрийнхээ хашааг тэр чигээр нь ногоон байгууламж болгож чадсан хүн дээ. Аавынхаа буянаар жимс ногооны амттайг мэдэрч явна даа.
Үйлээ урлаад суухаараа
Үлгэрийн дагина шиг ээж минь
Үглүүлж хааяа зэмлүүллээ ч
Өршөөл буянаараа аав минь
Миний аавын аав ээж намайг бага байхад бурханы орон луу явж байсан. Гэхдээ аав минь хоёр буурлынхаа талаар маш их дурсан яридаг юм. Хүүгээ цэргээс халагдаад ирэхэд шинэ гэр бэлдээд тавьчихсан байсан гэдэг. Аав минь өндөр ээжийгээ гар дээрээ асарч, настай эмээдээ маш их хайртай байсан болохоор ахмад настанаа хүндлэх, дээдлэх сургаалийг бидэнд өвлүүлсэн юм.
Жин жингийн жигдрээ шиг өнгөрөх
Жил жилийн урсгалд нь болбол доо хө
Хайлган цайлган чамайгаа гэсэн
Халамжийн илчин хариа нь үгүй еэ
Бүхнээс илүү хайрлах аав минь бага наснаасаа ижилдэн дассан миний ээжтэй ханилан сууж таван хүүхдийн зулай үнэрлэж, даамай хайраараа дутаалгүй өсгөсөн юм. Багаасаа ижил болсон миний аав ээж 2 бидний дэргэд хэрэлдэж муудалцаж байсангүй ээ. Гэр бүлийн уур амьсгал хайран дунд жигүүрлэгдэж, ирээдүйн төлөөх бидний яриа аз жаргалтайгаар өрнөдөг юм. Аав минь дуу цөөнтэй, аливаад даруухан энгийнээр ханддаг ч цагаа олж хошигнож чаддаг нэгэн.
Жирийн үгээр хэлбэл
Энгийн нэгэн эр
Ерөөлийн үгээр хэлбэл
Ендөн Гөөгөө шиг залуу
Ендөн Гөөгөөгийн хань хэн байхав, Нансалмаа л байж таарна гэж хошигнодог хүндээ. Аав ээж хоёр минь бие биенээ дэмжиж гэрийн хоёр багана шиг хатуу амьдралын төлөө хамтдаа зүтгэж явна. Ийм л сайхан аав ээжийнхээ үрс нь болсон бид цээжинд байх дурсамжаасаа үг болгон бичих гэж байгаа болохоор сэтгэл тун ихээр хөдлөвч, хязгааргүйгээр ундрах сэтгэлд минь үгийн учир утга дутаад байна.
Аясаар аясаар өсгөлөө ч
Алтаар тоглуулаагүй аав минь
Зөнгөөр зөнгөөр эрхлүүллээ ч
Зүүгээр тоглуулаагүй ээж минь
Хүүхэд нас минь аавынхаа нуруун дээр эрхэлж, уянгалаг сайхан хоолойнд нь бүүвэйлэгдэж, аавынхаа нойрыг хулжаан шөнийн талыг хагаслан бантан хийлгүүлэн идэж хүн болсоон би. Үгээр хэлэхийн аргагүй хайранд нь өдий болтол наслахдаа аавдаа хайртай гэдэг үгийг хэлээгүй. Алган дээр нь бөмбөрөн эрхэлсэн хүүхэд наснаасаа одоо ч гэсэн салаагүй явна даа. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчдээ, аав ээж хоёр минь аль хэдийн өвөө эмээ болжээ. Гэвч миний сэтгэлд мөнхийн залуугаараа байх хоёр ачтан минь хэзээ ч нэг нэгэнгүйгээр байж чадахгүй гэдгийг би улам ихээр мэдэрч байна. Бидэнд байгаа бүхнээ зориулсан аав ээж хоёрыгоо сэтгэлийг нь зовоохгүйгээр хүн шиг амьдарч баярлуулахын төлөө үр бид нь олон саад давааг давж явна. Эд баялаг, бэлэн хөрөнгө өгөөгүй ч бүтээж чадах агуу их ухааныг бидэнд өгч чадсан гэдэгтээ итгэж яваарай. Үр биднийхээ төлөө үргэлжийн сайхныг бодож, нутгийнхаа уул усандаа даатгаж, долоон бурхан одондоо сүслэн залбирдаг аавынхаа хязгааргүй их ачийг сайн сайхан амьдарч хариулах болно оо.
Subscribe to:
Posts (Atom)
Би нууц амраг болсон
Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...
-
Зуны сар хорвоод мэндэлсэн Зүрх догдлуулж хууран мэхэлсэн Урсах нулимсыг мэлмэрүүлсэн Уйтгарыг дүрлэгэр нүдээрээ сартай хамт үргээсэн Хо...
-
Amidral vneheer sonin yumaa, ene bvh hugatsaand bi yu hiij yvsan yum boldoo, yund hvreh gej, yunii toloo amidraad bgaagaa meddeg ch bi vsree...
-
...Тэмдэглэлийн дэвтэр гэснээс тэртээд одсон нэгэн дурсамж санаанд буугаад хэд хоног бодогдов.Тэр нэгэн саруулхан шөнө унтахаасаа өмнө ма...