Sunday, August 30, 2020

Өнөөдрөөс өөр би

Энэ удаа гоё зөгнөл бичнэ ээ.


Төсөөлөл мэдлэгээс хүчтэй гэснээс урд нь би төсөөлдөггүй байсан юм шиг байна лээ. Мэдлэг хамгийн чухал учраас хичээх хэрэгтэй гээд өдөржин суусан минь бараг хэрэг болоогүй юм шиг.. Харин дотроо бясалган бодож сайн сайхан болтугай гэсэн сэтгэлийн залбирал тус болсон ч юм шиг. Ямартаа ч хорвоо дэлхий хичнээн гэнэтийн, сонин, хүчирхэг эрчим энерги гэдгийг сүүлийн үед ихээр мэдрэх боллоо. Сониноос миний бодол бүүр бүгд биелээд байсан. Би бүр бодлоосоо ч айсан ш дээ. Тиймээс муу юм бодож болохгүйгээ л мэдэрсэн гэх үү дээ.

Нэгэнт биелдэг бодлыг улам хүчирхэг болгохыг хүсэж бичлээ.

Нарийн мэргэжлээр сурсных маш хурдан хугацаанд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болох хэрэгтэй цаг үе дээрээ сууж байна даа. Уул нь би ийм юм бичиж байхынхаа оронд дүрэм, тоноглолоо унших ёстой байх л даа. Би ч бусдын хэлдгээр ногоон гэрлээр явж байна гэсэн шүү, аз болж чам дээр гэмтэл гарахгүй байна ч гэх шиг... за би ч сайн муугийн дэнсээр явлаа ч эцсийн дүндээ энэ тогоог тос дүүрэн болгож өгчихөөд л явна гэж бодож байгаа. Угаас нэг байгууллагат 2-с дээш ажиллаж байгаагүй. Би та нарыг өөртөө дэндүү их дасгачихаад нэг л нартай өдөр зүрхэнд чинь шар ус хуруулаад явах болно. Яагаад гэж үү? яагаад гэвэл та нарын босго үнэхээр өндөр байсан шүү. Би энэ л хамт олны дунд орохын тулд 3 сар өөрийгөө хаана юу хийж байгаагаа мэдэхгүй болтлоо орчноос тасарсан, бас дээр нь инээмсэглэл, баяр баяслыг ч мартсан байсан. Намайг уйлуулсан бүгд биширсээр үлдэхийг харах тэр өдөр 2 жилийн дараа тохионо. Би заавал сайхан зүйл, үнэт өвийг, өөрийгөө шингээсэн бодит үйлийг та нартаа зориулж хийх болно. Тэр бол СУДАЛГААны ажил. Тэр судалгаагаа аваад л ЛОНДОН хотыг зорьж анх удаагаа олон улсын өмнө англи хэлээр илтгэлээ тавьж хөрөнгө оруулагчтайгаа танилцана ш дээ. Энэ бол бодит хөрөнгө оруулалт бөгөөд, компанийн болон Монголын нэр хүндийг дээш нь өргөсөн анхны хүн нь арай гэж ажилдаа тэнцсэн би нь байх болно. Амарсан өдөр дуудаад ажил хийлгүүлэхэд чинь уур цухал их хүрдэг ч 2 хон жил гэж бодож тайвширдаг ч эцсийн дүндээ би та нартаа ч бас зөндөө хайртай болсон байх байх даа. Ямартаа ч намайгаа өд сөдөө ургаад үүрээ орхиод нисэхэд минь хамгийн зөөлөн орчин минь та нар байгаарай. 

За ингээд би 2 жилийн дотор 2 зүйлийг дадал, туршлага болгосон байх ёстой билээ. Нэг нь мэдээж ажлаа өөрийн болгож СУДАЛГААн дээр анхаарлаа хандуулах, нөгөөх нь олон улсад илтгэл тавихын учир АНГЛИ хэлээ сайжруулсан байх ёстой. Тиймээс энэ төрлийн дадал, зуршлыг бий болгохын тулд яг хаанаас эхлэхээ мэдэхгүй л байна. Гэхдээ л зүгээр суухгүй ээ, би хүсээгүй холыг зорьж чадна аа. За тэгээд энэ 2 дадал зуршлын дараа намайг юу хүлээж байгаа гээч. Нөгөө миний гүйцээж чадаагүй хясал минь бий. Тэтгэлэгтэйгээр магистарт суралцах, мэдээж гэр бүлээрээ КАНАД улсыг зорих урилга дээрээ гарын үсэг зурна. Очоод байр, сургуулийн орчин, охины сургууль, ханийн ажил бүгд бэлэн байна гэж бодохоор би нэлээд шалгуур өндөртэй тэтгэлгийн эзэн болсон байна гэсэн үг ш дээ. Тэгээд л бусдын хэлдгээр ногоон гэрлээрээ л явна даа.Яагаад гэж үү? яагаад гэвэл бодол биеллээ олдог.

Миний охин зурах авъяастай хүүхэд байдаг юм. Түүнийг багаас нь нэг багшид шавь оруулдаг юмуу л гэсэн бодол байгаад байх юм. Охиныхоо авъяасыг алдалгүй хөгжүүлээд биеэ даасан хувь хүн болон төлөвшүүлэхийг хүсдэг. Яагаад ч юм миний охин ээжээсээ эрт нисэх байх л гэж бодоод байдаг юм. Багаасаа сайн найз залуутай таарах байх, бие биенээ дэмжсэн хөөрхөн хоёр шувуухай жиргэн шулганалдаад байгаа орчноо аялгуулаг болгоно гэдэгт итгэлтэй байгаа. Миний охин ээжийнхээ мөрөөдлийн 25 давхар байшингийн архитектур хийгээд барилгын ажлыг хийж өгөх байхаа. Харин хөрөнгийг нь ээж нь гаргаж өгнө. Учир нь ээж нь тэр үед маш хүчирхэг корпорациа амжилттай чиглүүлээд өөрийн дор олон ажилчинтай, хүний эрхэд суурилсан маш тохилог ажиллах орчин, ажлын нөхцөлийг санал болгодог ажил олгогч болсон байна ш дээ. Нарны станц бол анхны баялаг бүтээлт бөгөөд эх орондоо нарны хавтан хийдэг үндэсний хэмжээний үйлдвэр болно доо. Ээж нь боддог юм. хамгийн сайн шарк танк байх болов уу гэж. олон олон шилдэг санаа, зөв шйдэлтэй, өрсөлдөх чадвартай залуус манайхаар дамжиж өд сөдөө ургаж гүйцээд ниснэ гэж боддог. Тэдний хамгийн анхны хөрөнгө оруулагч, дэмжигч нь ээж нь байх болно. Залуус мэдлэг чадвартай байх ёстой. Өө тэгээд шинжлэх ухаан, практик, дадлага дээр суурилсан туршилтын бүхэл бүтэн том байртай тийм л их сургуулийг бас байгуулна гэж боддог. Бүүр оюутны хотхонтойгоо, яг л гадны их сургууль шиг бүх юм цогцоороо. Гол нь чанар..яахав энэ бол хэтийн бодол ойрын 10 жилдээ бүтчих мөрөөдөл минь биш л дээ. Харин чи минь тэр үед ээжээсээ нисээд өөрийнхөө зам мөрийг зурайлгаад түмэнд нэрээ дуудуулах байх даа. Хайртай шүү хонгор үрдээ. Өө миний охин чинь 3 ихэр дүүдээ аягүй халамжтай шүү - энэ ёстой барьцгүй мөрөөдөл л дөө. Гэхдээ л 3 ихэр хүүхэдтэй болохыг мөрөөддөг. 2нь банди, нэг нь охин. 2 хүү бол яг над шиг торомгор нүд, өтгөн хөмсөг, хамар бол аавынх нь шулуун өндөр хамар аая супер царайлаг хөвгүүдтэй болно доо. Охин уу охин яг манай том охин шиг бүр яг ааваа аав кк. Гэхдээ л тэр зурсан юм шиг хөмсөг, давхраагүй ч урт сормуус, улаахан уруул, нүүрний зөв хэмжээстэй царайлаг л даа. За тэгээд жаахан томрохоор хүйс нь хамаагүй нэг хүүхэд төрүүлчихвэл за миний барьцгүй мөрөөдөл биеллээ оллоо л гэсэн үг. Би багаасаа л 5 хүүхэдтэй болохыг мөрөөддөг байлаа. Одоо ийм насан дээр олон төрж амжихгүй байх, Бурхан минь 3 ихэр нээрэнгээсээ төрдөг бол мөн сайхан аа кк.

Одоо ханийгаа бичнэ ээ. Миний хань наддаа ирэх гэж их л адармаатай замыг туулсан шүү дээ. Хайр халамжийн туйл. Ийм л ханьтай болохыг мөрөөддөг байсан даа. Миний хань өөрийнхөө дуртай ажлыг хийгээд фермер, газар тариалан гээд, ямар аж ахуй ч гээч. Түүний гараар бүтсэн болгонд би хайртай. Учир нь түүний минь хайр шингэсэн тэр бүтээл болгоныг миний хань надад л зориулж хийж өгсөн юм. Нэрэн дээрээ миний хань намайгаа хардах аятай боловч би л аймар хартай, харамлана. Учир нь хань минь миний бусдаас нуусан очир эрдэнэ юм шүү дээ. Тийм л эрдэнэтэй хүн чинь гэрэлтээд л, тэмүүлээд л, хүсэл мөрөөдлөө биелүүлээд явах нь аргагүй л дээ.

За ингээд дуусгахаасаа өмнө өөрийгөө нэг тодруулчихна аа. Би гэдэг хүн хүчирхэг, удирдагч, бүтээлч, судлаач гээд гол нь өөрийнхөө дуртай ажлыг хийж байгаа учраас бэрхшээл гарсан ч даван туулсаар л байна. Гол нь надад итгэлтэй хань, түшигтэй хамтрагчид, сэтгэлтэй хамт олон гээд бүхий л зүйл явж явж байгаль орчинд ээлтэй, хүнийг илүү хүчирхэг болгоход чиглэсэн учраас ажил үйлс минь бүтэмжтэй байдаг юм өө. Байгаль эх дэлхий, далд хүч, өөрийн эрчим, тэмүүлэл, төсөөлөл гэдэг өөрөө гайхамшиг юм даа. Ингээд амьдарсных олон олон гайхамшгийн эзэн, бас гэрэлтүүлэгч нар, дулаан илч нь байсаар л байх болно доо. Хайртай шүү чамдаа

Friday, June 12, 2020

Хамтрагч

Гоо үзэсгэлэн гэдэг шүүдрийн дусал мэт богино настай
Түүнийг ариун сайхан сэтгэл, эрдэм номоор чимэж 
Мөнхөд орших рашаан болговол зохилтой.

Гоо үзэсгэлэн эрэгтэй хүнд ч бас байдаг гэж боддог.  Дотоод сэтгэлийн хамгийн их хүч түүний бүрдүүлж бий болгосон өнгөрсөнд байх шиг. Хязгааргүйгээс гарч ирэх дотоод сэтгэлийн мөн чанарыг гаднаас нь хараад мэдэх ямар ч боломж байхгүй. Гагцхүү нэвтрэх л хэрэгтэй....

Хязгааргүй ертөнцийн нэгэн хаалгаар орж түүнийг хоромхон ч гэсэн мэдрэх азтай үе надад гарсанд талархаж байна. Түүнийг би танигдаагүй гариг гэж бодсон. Тэр өөрийнхөөрөө гэрэлтэн байхдаа хэний ч анзаараагүй гайхамшгийг өөртөө нуусан бүхэл зүйл байсан. Хамгийн ойрын хүн нь ч түүний мөн чанарыг ойлгоогүй ч байж мэдэх..

Түүнийг бодохын төдийд гариг эрхэс, сансар огторгуй санаанд ордог. Учир нь тэр хэн бүхэнд сонирхолтой юм шиг мөртлөө хэний ч нээж чадаагүй нууц гариг байсан. Угаасаа энэ зүйрлэлд тохирох нэг тийм оюунлаг хүч учраас...

Тэр маш дэгжин, түүний эрс шийдэмгий хувцаслалт, өөртөө итгэдэг зан чанарт үнэхээр тохирсон харагддаг.  Биедээ таарсан мах шөлтэй, түүнд дээл их зохидог, бас маш хурц тод өнгөний сонголт нь ч надад таалагддаг. Гаднаас нь харахад анхны харцаар бол дурлахаар хүн биш. Харин түүний тархины булчингаар анх удаа аялаад дурлачихсан. 

Би түүнийг хүн гэж нэрлэж чадна. Оюуны чадавх хэтийдсэн нэгэнтэй таарч байсан ч түүнд би бишрэл хүндлэлийг үзүүлж чадаагүй. Хүний ертөнцөөс гадагшаа сэтгэхүйтэй түүний оюун санааг хүн болох гэж тэмүүлж яваа над мэтийн хүн ойлгоход бэрх. Оюуны чадавх, тархины булчин гэдэг зүйлийг өөрөөр харах болсон. Өөр нэгэн хэмжээсийн хүнтэй таарсныхаа дараа чухам энэ хорвоод хүн байхын утга учир юунд байдаг талаар байнга бодох болсон...
Харин тэр л мянган асуултын маань хариултыг цаг хугацаа надад хэлж өгсөн юм. Хүн байхын гол утга учир өөрөөрөө байхыг, мөн өөртэйгөө адилхан хүнийг олж нөхөрлөх, хамтран ажиллах, тэмүүлэх сэтгэл байдаг юм байна. Өөрөөрөө байна гэдэг нь өөрөө ямар ч  хүсэл мөрөөдөлтэй байсан бай, юунд ч тэмүүлж болох хязгааргүй орчилд уусан нэгдэхийг хэлнэ. Чухамдаа зөв, буруугийн дэнс энд байхгүй....

Нэгэн зорилгын төлөө бүхэл болж чадсаны хувьд би түүнийг хайрладаг. Хайрлуулах нэг зүйлийг тэр хийсэн, тэр нь өөрийнхөөрөө байдаг зан чанар, дадал зуршил эсвэл гэрийн хүмүүжил. Аль нь ч байсан хамаагүй тэр хэрэгтэй цагтаа дэргэд минь байж хаа хүрэх нь тодорхой ч ямар замаар явахаа мэдээгүй тэр аялалд оролцсон юм.
Хэнтэй ч нэгэн зангаараа
Хээгүй гүдэсхэн аав минь.... гэдэг шиг түүний хэнтэй ч өөрийнхөө байдаг занд нь татагдаад болж өгвөл хамтарч ажиллах бусад харилцаанд түүнтэй хамт явахыг илүүд үзэх болсон. Эцсийн бүлэгт бууж өгөхийн даваан дээр босгож өндийлгөсөн далдын хүч байсаан тэр...

Одоо бодоход тэр байхгүй байсан бол үр дүн гаргаад, хийсэн ажлаа хараад суух байсан уу гэдэг маань ч эргэлзээтэй санагдах.. Түүнгүйгээр ямар уур амьсгал бий болох байсан бол? Хийж байхдаа мэдрээгүй айдсаа би бүх зүйл дууссаны дараа бодоод айдаг. Өөрийнхөө төсөөлж байснаас илүүг хийсэн гэж бодохоор надад сайхан санагдаж байна. Тэгээд миний хажууд тэр байсан болохоор бүүр ч сэтгэл өег байна.

Хувь тавилан бид хоёрыг сайн хамтрагчид байхаар төлөвлөжээ гэж боддог. Бие биедээ итгэж, бие биенээ хурцалж, дараа дараагийн хийх ажлын суурийг бат тавьж өгч байгаа бидний эхний ажил амжилттай байлаа. Ингээд ч дуусахгүй улам улам сайжруулсаар бид нэг л өдөр түүний хэнч нээгээгүй шинэ гаригийн нэрийг зарлан тунхаглах болно оо. Учир нь би түүнийг өөрийнхөө тэр гэрлийг замаа олохгүй бүдчин яваан хэн нэгэнд замчлах гэрэл байгаасай гэж хүснэм. Тэр өөрөө ч мэдэлгүй миний дэргэд хамаг тодоороо гэрэлтэх од байдаг юм.

Түшиг тулгуур гэдэг үг яг л түүнд тохирно. Хайртай гэр бүл, хамт олондоо хоймор дүүргэсэн ханагар сайхан аав, хань, ажлын хамтрагч. Харин надад урагш тэмүүлэх хүсэл мөрөөдлийн минь хүрэх замын түшиг. Энэ л амьдралын минь хийж бүтээх ид насанд минь зэрэгцэн алхаад итгэл, зүтгэл, тэмүүлэл, гэрэлтэн буй ирээдүйн төлөө хамтдаа урагшилж буй хамгийн түшигтэй хамтрагчдаа зориуллаа. Бидний хийсэн бүхэн бусдад сайнаар дуурсагдаж мөнхөд орших рашаан шиг ундарч байх болтугай. Гоо үзэсгэлэнгийн тэнгэр биднийг ивээлдээ багтааж хайрла... 

Tuesday, April 28, 2020

Сонин, соронзон шиг залуу


Тэр надад дургүй - бүр үзэн ядсан нүдээр харахад нь хэзээ, хаана, яаж түүний дургүйг хүргэснээ бодоод олоогүй. Түүний энэ ихэмсэг, их зантай байдлыг хараад удахгүй яваад өгчих нь дөө гэж бодсон. Явахдаа би чамайг...

Тэр цагаас хойш инээж, баясаж, завгүй гүйсээр жил, хоёр жил, гурван жил...

Түүнийг би хэзээ ч шохоорхлын нүдээр харж байсангүй, тэр угаасаа муухай ааштай, сэтгэл хөдлөл ихтэй сонин залуу л даа. Сэтгэл хөдлөл гэдэг нь галзуу, чанга дуу хоолойтой гэсэн үг биш харин ч эсрэгээрээ уурлаж, баярлаж байгаа нь мэдэгддэггүй нэг тийм дүнсгэр дотогшоо гэмээр...

Сонин юм түүний тухай бичих гэхээр бөөн цэг цэг, үнэхээр тэр тийм нэг л ойртож үл болом гал, давж гаршгүй мөсөн хана...

    Зуны нэг орой бултаараа уулзалдахаар тохирлоо. Уул нь тэр өдөр уухгүйгээр сайхан хашгирч, дуулж нэг оройг хөгжилдөж өнгөрөөе гэж бодсон боловч төлөвлөгөө бүтсэнгүй. Бид ярилцсаны эцэст ганц юм аваад л голын зах бараадахаар боллоо. Харин түүнийг замаасаа авахаар утас цохив. Тэр яг ярьснаараа зам дээр зогсож байлаа. Гэхдээ хэзээ ч миний нүдэнд өртөж байгаагүй тэр залуу яагаад ч юм их янаг, нэг тийм сайхан залуу шиг харагдаж билээ. Үсээ арагш нь боогоод судалтай цамц, тамирын өмд, цагаан кет өмссөн байхыг нь урд харж байгаагүй юм байлгүй тэгэхэд тэр хөөрхөн харагдаж байсан. Энэ үед л түүнийг анх удаа эр хүн гэдэг нүдээр харсан өдөр. Бид голын зах дээр ууж, хөөрч баярлаж байсан ч тэр л ганцаараа уухгүйгээр бидний хажууд сууж байлаа. Бахархмаар ч юм шиг. Тэр үдэш бид машингүйгээр нэгнийхрүүгээ алхаж явж билээ. Тэгээд бид тэндээ хоносон, харин тэр биднийг хүргэж өгчихөөд харьсан. Тэр ерөөсөө уухгүйгээр бидэнтэй уусан юм шиг хөгжилдөж чаддаг тийм нэг сонин сонин залуу...
       Өдөр хоног өнгөрсөөр тэр дахин миний сонирхлыг татсангүй. Энгийн л харилцаа, түүний дотроос мушгисан яриануудад дасаж, намайг харах түүний нүд ямартаа ч үзэн ядалтын харц биш болжээ. Нэг ажлыг эхэлсэн бол дуусгах ёстой гэж бодоод дараагийн ажилдаа орохоо түр хойшлууллаа. Маш завгүй өдрүүд өнгөрсөөр бүгдээрээ гайхалтай олон ажлыг амжуулж, үнэхээр гар нийлж чадсан юм. Үр шимээ хүртэж бид агаар салхинд гарлаа. Мэдээж тэр бол бидний баярын мишээл, би лав сэтгэл хөдөлсөндөө хэд татсан.  Тэр надаас үнэхээр шаал тэнэг зүйл асууж байсанаа уруул дээр үнсчихдэг байгаа. Төсөөлөөд үздээ, бараг янз бүрийн хууль ярьж байгаад шууд үнсдэг залуу гэж байх уу? Тэнд ерөөсөө үнсэлцэх гэсэн сэдэлгүй байхад шүү дээ... тэр тийм нэг сонин оньсого шиг...
      Бид нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж сайхан наргилаа. Дараа нь байрлаж байсан газраа очоод дотно ярианууд ярьж эхэллээ. Тэгээд би бүгдээс нь How many one night /stand/? гэж асуулаа. Гэтэл тэр анхных бөгөөд сүүлийнхийгээ нийлүүлээд зөвхөн 3 гэж хэлэхэд нь бараг шоконд оров. Байж болох уу даа? Яагаад ийм гэнэтийн цочир залуу юм бэ?
       Бид угаасаа хийвэл хийсэн шиг, уувал уусан шиг уудаг хүмүүс л дээ. Олон ч удаа нийлж дарвив ш дээ. Гэхдээ сонин юм шүү тэр уухгүйгээр хөгжилдсөөр л байсан. Яаж чаддаг байна аа гэмээр. Тэгээд л бид сувгийн яриа руу угаасаа хальтраад орчихдог юм хойно, хамаагүй ярина шүү дээ. Би бол нэг хийнэ гэж байхгүй, хийвэл 5 өдөр нахиж чадвал унтана ш дээ гэж мэгээд / яс юман дээрээ надад тийм туршлага, бас тийм шийдэмгий байдал байхгүй л дээ/ гэхдээ л би тэгж ярьдаг. Нэг удаа харин тэр ууж байна. Уухдаа их янаг юм аа золиг чинь. Тэр өдөр жинхэнээсээ үнсэлцэж үзлээ. Надад бол түүнтэй үнсэлцэх сайхан байсан. Гоё уруултай-халуухан. Жаахан удсан бол би бараг түүнд идүүллээ шүү, арай гэж мултарсан.
      Тэр цагаас хойш тэр надад өөрөөр харагдах боллоо. Эрэгтэй хүн, хүсэл тачаалтай эрэгчин... 
        Гэхдээ тэр нээх сонин ааштай ш дээ. Маргааш нь ямар сэтгэл хөөрөлгүй хөлдүү төмс.. Нэг удаа бид уул нь хамт уусан ч тэр уламжлал ёсоороо түрүүлээд харьсан. Би харин хариагүй тэндээ унтаад үлдсэн байсан. Маргааш нь таараад тэр намайг харсан ч хараагүй юм шиг, юм асуусан ч хариулахгүй гараад явчихсан. Яаж ийм хаалттай байж чаддаг юм бэ? Би хаана буруу зүйл хийснээ ойлгоогүй, гэхдээ анх надад үлдсэн тэр үзэн ядалтын харц бол биш байсан...
Тэгээд би түүнтэй ярихгүй гэж бодлоо- бид ямар хосууд биш дээ, харьцах, харьцахгүй нь сонин биш шүү дээ.  Тэгээд огт юм ярихгүй, хүйтэн хөндий хэд хонолоо. Бодвол ярих нөхцөл үүссэн юм байлгүй сүүлд уусан талаар ярилцахад хоёулахнаа байлаа. Тэр нэг тийм аз жаргалтай чанга инээгээд л байсан... Нэг л тийм сэтгэл татам...
        Нэг өдөр түүнийг харахаар л үнсмээр санагдаад л. Тэгэхэд бас л хоёулахнаа байсан. Шууд очоод үнсчихвэл ямар реакц гаргах бол гэж олон хувилбар дотроо бодсоор эцэст нь намайг алгадах юм байна гэж бодоод үнсэж зүрхлээгүй. Энэ тухайгаа 3лаа болсон хойно хэлж, олон эрчүүдээс эмэгтэй хүн шууд очоод уруул дээр чинь үнсвэл яах вэ гэж  асууж үзлээ- ямартаа ч хэн нь ч алгадахгүй юм шиг байгаан. Тэгэж хэлсэн ч би түүнийг үнсэж чадахгүй байсаар л байсан... тэр угаасаа хөдлөшгүй хана...
         Угаас дандаа ямар уудаг биш дээ. Түүнтэй холбогдох мэдрэмж уухтай холбоотой юм байлгүй дээ. Түүнийг мэдэрсэн тэр шөнө.. нээх сонин тачаадмаар, галзуу солиотой, гэвч тэр тийм ч янаг биш шиг санагдсан. Бас бөөн хариуцлага юм болов уу, анх удаа л тавихгүйгээр дуусгасан байдаг. Надтай байх сонин байсан байх л даа. Тэр мэдэхгүй л дээ- минийх зөндөө хорсож байсан... Гэхдээ миний хүслийг тэр биелүүлээгүй, эрэгтэй хүн угаасаа 5 дарааллаж чадахгүй байх дөө. Хүссэн ч тэр ажлаар явчихсан.. бидний тохироо бүрдсэнгүй...
          Дараа нь харин бид дахиад учрав, тэр дахиад л тавихгүйгээр дуусгав, яаж вэ? би бараг түүнийг өвчтэй гэж бодсон, бэлгийн биш-зүгээр сэтгэлийн... Яагаад сад урсдаггүй цагаан дусал юм бол?... 3дахь удаагаа тэр тавьсан. Бид янз бүрээр маяглаж, тачаадсангүй, маш энгийн уламжлалт байрлал... тэр хийчихээд босоод явсан, энхрийлэл байхгүй...
          Тэгсэн ч гэсэн дараа нь би түүнийг хүссээр л байсан. Тэр нэг тийм соронз шиг. Гэхдээ бидэнд 4,5,6 гэж байхгүй. 
           ... Явахдаа би чамайг өөрийн болгочихоод явна гэж бодож байсан тэр өдөр биеллээ олсон. Би чамаас, та бүгдээс явахаар болжээ. Ийм л дурсамжийг үлдээхийн тулд чамтай танилцсан юм байлгүй дээ. Сайхан залуу минь чамдаа хамгийн сайн сайхан бүгдийг хүсье дээ. Олоо..ооон гэгчийн хүүхэдтэй болоорой. 

        

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...