Friday, July 15, 2022

Чамайг ярихыг хүлээнэ ээ

 Бүгдийг цаг хугацаа харуулна, миний магадлал зөв байх болно гээд чи намайг эрх чөлөөтэйгээр орхисон байж. Тиймээ цаг хугацаа өөрчлөгдсөн, би ч өөрчлөгдсөн

Яг одоо чамтай ярьж дуусчихаад чиний дугаарыг устгах болно, тэгэхгүй бол би чам руу ярина гэдгээ мэдэж байна, харин чи надруу хэзээ ч залгаж болно, харин ярих үедээ нэрээ заавал хэлээрэй гэж тэр л мөчид тийм шийдвэр гаргахыг мэдрэх... Өөртэйгөө зөрчилдөж гаргасан шийдвэртээ хэсэг эргэлзсэнээ чамайг надруу залгахыг чинь мэдэж байна, чи залгах л болно,  хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна гэж өөртэйгөө зөрчилдөхийг харах...

Зөвхөн чамд зориулж хувцаслаж, зөвхөн чамд таалагдахын тулд би хичээдэг байсан.. Болзоо тогтоож сүүлийн уулзалтаа хийж байсан нь саяхан мэт... Гуйсан шүү дээ, сүүлийн уулзалтаа илүү гоё романтик байлгахыг, бие биедээ ямар нэг зүйл үлдээе гэж онцгойлон гуйсан... Надад харуулсан байгаль дэлхий үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй байсан, харин тэр өдөр чи өөрийнхөө машинтай биш бүүр хүний машинтай маш яарсан, ардаа татлаатай хүрч ирсэн. Бэлдсэн ширээ нь 4 төрлийн хоол байсан, уух зүйлсээр дүүрэн ... Яг тэр сүүлчийн уулзалтан дээр сэтгэл үнэхээр дутчихсан уу гэлтэй, би л өөрөө их ач холбогдол өгснөөс болсон уу надад нэг л хоосон санагдсан.

Сексийн үеийн галзуу тачаалын дараа ичингүйрэн цамцаа доош болготол хамаг юмаа нуулгүй сая бүгдийг үйлдчихээд одоо ийм үйлдэл гаргах чинь тэнэг байна гэж хэлэх үгийг сонсоод нүд орой дээрээ гарав. Гоо сайхны мэдрэмж, сексийн мэдрэмж, харах, үнэрлэх, мэдрэмжүүд ер нь юу юм бэ? Хүйтэн, цэвдэг хэтэрхий өршөөлгүй сонсогдов. Сүүлчийнх гэдэгт дэндүү ач холбогдол өгсөн болохоор ч тэрүү чиний урд хожид гаргаж байгаагүй энэ үйлдэл чинь үнэхээр чамайг танихгүй хүн шиг санагдуулж билээ.

Чамд зориулж бэлдсэн миний бэлэг шүлэг байв. Анх уулзсанаас хойшхи бүхий л үйл явдлуудыг  4 мөртөд багтаан зөвхөн бид хоёр ойлгох оршилоор эхлүүлж, зөвхөн бид хоёрын жаргалаар өрнөж, миний санаашралаар төгссөн хайрын шүлэг байв. Угаас өөр бэлэг бас бэлдсэн байсан боловч чиний товлосон цагаасаа өмнө уулзах шийдвэрээс болоод түүнийгээ бол өгч чадаагүй. Сүүлийнх учраас хорогдох хэрэггүй гэсэн шиг хурц хутгаар төгсгөлийг нь хайр найргүй сийчин хөсөр хаяж байх шиг.. хачин хөндий мэдрэмж.

Ингэж эргэж буцахаа мэдсэн бол яагаад тийм хүйтэн хандсан юм бэ? Тэрний дараа хэд хэдэн удаа тааралдсан, бас ярьсан, гэхдээ өнөөдрийнх шиг сэтгэлээ уудлаж ярилцсангүй ээ. Олон жилийн дунджаар чиний эхлүүлсэн харилцаа төгсдөг атал чинийх үргэлжилж байгаад гайхаж л байна, гэхдээ зөв замаар явж байгаа болохоор хэлэх үг олдохгүй байна гээд шүүрс алдах... Тиймээ  бидний харилцаа ярьсан ёсоороо тэгэхэд дууссан юм шүү дээ. Өчүүхэн зүйлд ч бүрэн дүүрэн ханддаг учраас надад хийх ёстойгоо хийсэн шигээрээ үлдсэн шүү дээ.

Хэдий чи миний утасны дугаарыг устгалаа гэж чанга дуугаар хэллээ ч хүсвэл ой тойнд чинь тодоор үлдсэн тоонууд гэдэгт би итгэлтэй байна. Би биш чи л над руу ярих байх даа. Чиний ихэмсэг, бардам зан энэд задран уналаа. Чинийх угаас намайг санах бүртээ задран унах болно, хичнээн ихээр давчдахыг хэлж мэдэхгүй. Өнгөрсөн хугацаанд чамтай хамт өнгөрүүлсэн өдөр хоног үнэ цэнтэй байсан юм шүү. Хэрэгтэй үед минь хажууд минь байдаг байсанд талархаж байна аа. Чамдаа аз жаргал хүсье. 






Хөлтэй болмоор байна

 Байгаль эхийн гоо сайхныг мэдрэхийн тулд гүн лүү нэвтрэх ёстой байх, харин би тийм замаас их хол хүн юм. Нүдээр үзэх гайхамшиг хүний хөлөөс хол газар байрладаг байх л даа. Түүнд хүргэх хөтчийг би л бодохдоо тэр анчин байх болно гэж бодсон.

Гэхдээ... тэр анчин надтай байхаас их айх юм даа, би л төсөөлөхдөө өргөн уудам газар нутагт хүний нүд сэтгэлийг баясгах хамгийн үзэмжтэй газрыг сэтгэлдээ төсөөлөөд өөрийн нүдээр, харж баясаж байна гэж мөрөөддөг. Гэвч зүгээр л миний хийсвэр төсөөлөл бололтой.

Магадгүй миний очиж үзэх цаг хугацаа нь болоогүй, дагуулж явах хүн нь анчин биш байж болох... Чадахгүй бол хүлээлт битгий үүсгэхийг л чин сэтгэлээсээ хүсэж байна.

Өөрөө л хүссэн үедээ явдаг, хэний ч гуйхааргүй, царайчлахгүйгээр явдаг болохыг туйлын их хүслээ. Мэдээж зам харгуй мэдэхгүй ч хөл минь байхад болох байлгүй. Харин урт замыг туулах хүчит найзтай болмоор ч юм шиг...

Байгалиас дэндүү хол хүн гэдгээ мэдрэх үе яасан ганцаардмаар юм бэ

Tuesday, July 12, 2022

Зүгээр л тэвэрсэн, тэврэхийг хүссэн болохоор тэвэрсэн.

Урд нь унтаж байхад нь уруул дээр нь үнсэх хүсэл төрсөн ч чадаагүй, харж байгаад л гараад явчихсан, гэхдээ чамайг юу мэдэрснийг би ч бас мэдэрсэн, чи тэр үед бас л над шиг үнсээсэй гэж хүссэнийг үл мэдэх утас чичирхийлэн дамжуулсан.

Ном уншиж байгаад хийх ёстой бол эргэлзэх юун, ирээд тэврээч гэсэн өгүүлбэр байсан,  тэгээд аягүй зориг ороод хэрвээ надад тэгж санагдвал очоод шууд тэврэнэ гэж шийдсэн. Чиний намайг үнэрлэх, хүрч чадахгүй гараа атгах мөч, үнсэж ч чадахгүй өөр үйлдэл хийхийг би ч бас мэдэрдэг. Догдлом, дурлам цаг мөч, дахиж үл давтагдах хайрын салхи... Тиймээ бидэн хоёрт ижил хүсэл бий. 

Тэр нэгэн өглөө чи минь хөнжлөө нөмрөөгүй тэгсэн атлаа хамаг биеэ хураачихсан унтаж байсан. Хөнжил нөмөрч өгөхдөө үнсмээр, эрхэлмээр санагдсан. Тэгээд уруул дээр чинь үнсэх гэсэн чи хацраа өгч байна, нүдээ томруулаад гайхсан харцаар харсан чинь тамхи татсан муухай байгаа гэдэг байгаа. Хайр хүргээд эгдүүтэй ш дээ. Тэгээд зүгээр л тэврэлдэж хэсэг хэвтэв, мэдээж хэн нэгэн орж ирсэн кк. Ханахааргүй тийм мэдрэмж, дараа нь яг ингэж дээрээ гаргаад хэвтүүлнэ гэж тэр хэлсэн, түүнд ч бас сайхан байгаа нь илэрхий. 

Зүгээр л чамтай юу ч хийхгүй эрхэлмээр санагдах, үнсмээр санагдаж байгаагаа хэлсэн чинь би мэдэрдэг шүү дээ, тэгээд тэрэндээ гомдоод үл тоож хөндий харьцдаг ш дээ гэж байх юм, яг ч түүнээс болж үл тоосон дүр үзүүлээгүй ч надтай ярилцахгүй, нүд рүү ч харахгүй дөлөх тэр үед чинь хичнээн их гомдож уйлснаа санаж байна. Ингэж л яах нь тодорхойгүй харилцаа ойлгомжгүй байдлаас болоод зүрх минь хичнээн ихээр шархалж, тэр хэмжээгээрээ хайр гуйж амьдрахгүй юм шүү гэсэн адын бодол төрж үл тоож эхэлсэн минь үнэн билээ. Гэхдээ яагаад чи яг тэр үеэсээ буцчихсан юм бэ? Зөндөө их ядарлаа ч, хүмүүс намайг буруугаар бодохоос  сэргийллээ ч гэсэн нүд рүү минь харах чиний харц яагаад  дальдарсан юм бэ?

Бүх юм болдгоороо болж байрандаа орох цаг хүртэл зүгээр л биесээ хайрлая, гомдох, уурлах хэрэггүй шүү гэж тэр чихэнд минь шивнэсэн... Хэзээ нэгэн цагт салж явах нь тодорхой харилцаа, чамд ч бас айдас байдаг юм байна, тийм л учраас надад дасахаас эсвэл хайрлахаас айж байх шиг, тэгсэн мөртлөө юу л болвол болог гэсэн шиг сэтгэл мэдрэмжээ аргамжиж чадахгүй сул орхих шиг санагдаж байна. Хэний ч хардаггүй улаан утас бидэн хоёрыг холбоод ярьдаггүй зүгээр мэдэрдэг тэр нэгэн долгионоор хоёулахнаа алхахдаа жаргалтай байдаг, ойртоход бүдүүрч холдоход нарийсдаг утас хэзээ жигдэрч нэгэн хэмжээтэй болох вэ?

Тэгж тэвэрсэн эсвэл тэврүүлсэн өдөр бүхэлдээ аз жаргалтай, бүрэн дүүрэн, хайр гэрэлтсэн сайхан өдөр болж өнгөрч билээ. Шинэ цус хайж байна гэж битгий дахиж хэлээрэй, ямар хэрцгий сонсогддог гээч... бодож явдаг хүн минь тэгж хэлэхээр... хэдий тэгж хэлсэн ч хэзээ ч шинийг хайгаагүй, ямар ч үйлдэл хийгээгүй гэдэгт итгэх хэрэгтэй шүү хайрт минь. Намрын манан будан татаж, зүсэрсэн хүйтэн бороотой байсан ч сэтгэлд минь гал дүрэлзэж байв. Галзуу сексийн дараах ханасан мэдрэмж шиг, биеэр биш сэтгэлээр жаргаж түүндээ уусан уусан замхрах, хязгаар луу одох мөч сайхан юм. Анхны хайраа харчихаад урд нь огт хайрлаж байгаагүйгээр хөнгөхөн хүлээж авах мэдрэмж бас л их хоржоонтой юм даа. 

Ном дор мөргөмүү, тэр л ном надад ийм хүчийг өгсөнд бас намайг хайрласан чиний сэтгэлд талархаж байна. Гэгээрлээс холдсон хором, дэлхийд хүлэгдэх нэгэн утас чангарч байна. Энэ амьдралд хайртай, энэ насандаа ч хайртай, хоргодох зүйл үгүй, зүгээр л мэдэрч, амьсгалж байгаадаа талархаж байна. Баярлалаа гэрэлт ертөнц минь, хүмүүний бие минь...


Friday, July 8, 2022

Бидний тарьсан мод шарлаад ганджээ. Чи минь сайн явдаг л байгаадаа, утас руу чинь залгасан чинь холбогдохгүй байна лээ. Бараг анх удаа чамайг ингэж бодож байх шиг, эргээд ирэх байх гэсэн бага ч гэсэн итгэл надад бий сэн дээ. орхиод явсныг нь бүрэн мэдчихвэл жинхнээсээ эрх чөлөөтэй дүүлмээр санагдах, сонин юм шүү

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...