Friday, December 9, 2022

Над руу хараагүй чиний нүд

 Өчигдөр юу болсныг бүрэн санахааргүй уучихсан байна. Чиний бөөрөнд наалдаад гитар тоглонгоо олуулаа дуулах мөч бол сайхан байв. Тэр нэг вискиг уухаараа тасарчихаад байх юм яагаад? Төгсгөлийг санахгүй байгаа ч чиний бодож байгаа шиг зүйл болоогүйг хэлэхийг хүссэн. Чиний нүд надруу харахыг хүссэнгүй. Юу бодож, юу ярилцаж, юуг эргэцүүлж байгааг би мэдэхгүй, зүгээр л чамтай ярилцахыг хүснэм. Ер нь яагаад ярилцах ёстой юм бүү мэд… Надад огтоос хамааралгүй мэт, эсвэл чи надад дурлахаа байсан мэт хачин их хөндий..

Би чамд дурласан тэр үед надад сайхан байсан, чи ч бас намайг ингэж хайрлаж байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй хайр ундардаг байв. Бидэн хоёрын харилцаа мөнхөд үргэлжлэхгүй байсан ч төгсгөл нь гэгээн байгаасай гэж хүснэм.

Чамтай секс хийхээр сүнс минь баярладаг юм шиг санагддаг, яагаадыг мэдэхгүй би зүгээр л чамд уусан орчихдог. Тэгж бие сэтгэл сүнсээрээ нэгддэг учраас сүнслэг ертөнцийг ч бас давхар мэдэрдэг байх л даа, тэр нэгэн халуухан сексийг гэнэтийн тохиолдлоор сарниахад учир байсан буй за. 

Үлдсэн амьдралд чи миний амраг байхгүй байж болох ч миний хүссэн ганц л зүйлийг биелүүлж өгөөрэй. Би чамтай хамт аглаг тайга, гүн ой, элсэн манхан, ер нь юу ч байсан хамаагүй байгалийн огт үзээгүй үзэгдлийг чамтай хамт үзэхийг хүсэж байна. Хэрвээ тэгээд үзчихвэл чамд хоргодохгүйгээр би замхран одох болно. 

Эргэн дурсахад би чам руу мишээсээр байх тийм л нүдийг чамд би үлдээмээр байна. 

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...