Sunday, November 27, 2011

Huniig shuud haraad hen be gedgiig dvgnedeg bsan bol,...


Хөх тэнгэрт наран ээж сэмжин үүлний цаана ороход хайртай ээжтэйгээ хамт байсан бодлын орчил минь гэнэт тасалдлаа. Урьд нь намрын бор наранд голын эрэг дээр хэвтэж байхдаа үүлэн чөлөөний сүүдэрт ингэтлээ их эгдүүцэж байснаа ер санахгүй юм. Арга ч үгүй байлгүй дээ би энэ л цаг мөчид олон жилийн өмнө орхиод явсан ээжтэйгээ хамт хичнээн их аз жаргалтай байсан гээч. Эргээд л хүүхэд насандаа оччихсон ээжийнхээ гараас ингээд хэзээ ч салахгүй юм шиг чангаас чанга атгасан байсан ч та надаас холдсон шиг тийм л хүйтэн жихүүн, хар бараан өдрүүдийг эргээд авчирсаан. Таныгаа онгоцны буудлаас цүнхээ дааж ядан цааш алхахад  хэрвээ мэдсэн бол би таныг хэзээ ч хэзээ ч явуулахгүй, хөлнөөс нь зүүгдээд ч болтугай таныгаа үлдээх байсан юм. Нэг л өглөө ирээд дэрвэгэр сормуусаараа хацрыг минь гижигдэн намайг сэрээх байх гэснээс хойш 16 жил өнгөрч дээ. Одоо ч та миний дэргэд биш юмаа гэхэд ойр байхгүй нь тоогүй юм. Ээждээ эрхэлж, ээжтэйгээ хөтлөлцөөд явж байгаа хүүхдүүдийг хараад өөрийнхөө өрөвдөлтэй хувь тавиландаа эвлэрэн уйлдаг байж билээ.
Харин одоо би 22 настай. Намайг Ивээл гэдэг. Би Маркатенгийн чиглэлээр суралцдаг төгсөх курсийн оюутан. Хэн ч харсан би хэний ч харааг булаамаар дэгжин. Миний хойноос гүйх залуучууд бусдын хэлдгээр жентельмэн. Энэ хорвоод би цор ганц эр хүнийг амин зүрхнээсээ хайрладаг. Би аавынхаа эрх танхи охин гэлээ ч үнэн зүрхнээсээ ярилцаж бас ойлголцож чадахгүй. Ааваасаа өөр эр хүнийг хайрлах орон зай надад байхгүй ээ. Учир нь би эр хүнийг биш эмэгтэй хүнийг хайрладаг. Хайрласан хайрандаа үнэнч нэгэн.
Өнөөдөр би хайртай гээд зүрх сэтгэлээ зориулсан хүнээсээ дахиад салчихсан ганцаараа голын эрэг дээр сууж байгаа нь энэ. Миний бага нас хүлээлтэн дунд өнгөрч,  хэзээ ирэхийг нь мэдэхгүй дүрлэгэр хар нүдтэй намайг тэвэрч байсан тэр нэгэн царайг гэрэл татуулаад эргээд ирэх юм шиг хүлээсээр би хойд ээжтэй 3 дүүтэй айлын том охин болсон байлаа. Хойд эх намайг эхний дүү гартал хайрлах гэж оролддог байсан юм. Харин дараа дараагийн дүү гарах үеэс л бид нэгэн дээвэр дор амьдарч байна гэхэд дэндүү гаслантай өнгөрөөсөн юм даа. Цаг хугацаа өнгөрөх тутам би биеэ дааж тусдаа амьдрахыг хүсэх болсон. Хайртай аав минь миний төлөө бүхнээ илэээр нэг далдуур нэг өгдөг ч гэлээ эхийн хайрыг нөхөж бүтэн хайрыг өгч чадаагүй ээ. Өдөр ирэх тусам ээжтэйгээ адилхан болж байна хэмээн санаа алдан духан дээр минь зөөлөн үнсдэг аавын минь  сэтгэлийн шаналалыг хойд эх мэдэхгүй. Хэдий миний хойд эхэд адсага шиг ааш байхгүй ч би түүний дэргэд удаан байж чадахгүйгээ ойлгодог.
Би багаасаа л ээжийн хайрыг хүсч тийм л сайхан хайраар амьдарч үзэхсэн гэж мөрөөддөг байсан. Он цаг өнгөрч би эмэгтэй хүний хайрыг хүсэмжилдэг болсон байлаа. Ангийн охид үеийн хөвгүүдэд харц унагаж байхад би өөрөө ч мэдэлгүй өөртэйгөө адилхан охидыг шохоорхдог байлаа. Тэдний аальгүйхэн инээх нь намайг галзууруулах шахна. Би хөвгүүдтэй л адилхан дэгжин, цэвэрхэн, хөөрхөн охидыг харуулдана. Гэхдээ би охидтой ойрхон байдгаараа хөвгүүдээс илүү. Зааланд хувцас солих өрөөнд орох дуртай. Тийм учраас би биеийн тамирын хичээлийг өдөр болгон ороосой гэж их л хүсдэг байж билээ. Сүүлд нь би гимнастикийн багийн нэг гишүүн болж өдөр болгон зааланд хичээллэж өөрийнхөө мөрөөдлийг жаахан ч болов биелүүлсэн.
Би өөрийгөө яагаад эмэгтэй хүн сонирхож байгаагаа ойлгохгүй юм. Гэхдээ тэдний дэргэд байхад би аз жаргалтай байдаг байлаа. Ахлах ангид орох тусам би маш их ганцаардаж байгаагаа мэдрэх болов. Хайрлаж явсан найз охин минь ангийн хөвгүүнтэй үерхээд надад цаг гаргахаа болилоо. Хамгийн утгагүй нь миний араас учир нь олдохгүй олон хөвгүүд захиа илгээнэ. Надад энэ бүгд там шиг санагдаж байсансан. Харин бусад охид над шиг болохыг хүсч ил тодоор атаархдаг байлаа. Яагаад над шиг болно гэж? Би өөрийнхөө хайртай хүнд хайртайгаа хэлж, ганц амьдрах амьдралдаа хамт амьдарч ч чадахгүй тийм л замаар өөрийгөө тарчлааж байхад... Харин ч би тэдгээр охидод их атаархдаг. Тэд хайртай хүндээ тоохгүй байсан ч хэлж чадна. Би хөвгүүдээс аль болох хол хөндий харьцаж, охидтойгой ойр байж, жаргал зовлонг нь хуваалцдаг байлаа. Би тэдэнд хайртай, тэдний дэргэд өөрийнхөө тайван байдаг байлаа. Гэвч би хайртай хүндээ хайртайгаа хэзээ ч хэлж чадахгүй. Тэгэхийн бол би үүрд түүнээсээ сална. Хяслантай хувь тавиландаа эвлэрч би түүнийг чимээгүйхэн ширтэхээс өөр яалтай. Зулаагийнхаа инээдийг, бас сайхан сэтгэл, ялдам байдалд би дэндүү татагдана. Түүнийхээ унтаж байгааг харах хичнээн аз жаргалтай байдаг гээч. Би түүнийхээ булбарайхан биеийг энхрийлэхсэн, ягаахан уруулыг нь озож нэг үзэхсэн, би түүнийгээ тэсэхүйеэ бэрхээр хүсч байлаа ч хүсэл тачаалаа арай гэж дардаг байлаа. Зулаагийн аав ээж байнга гадаад руу явдаг байсан болохоор намайг хань татан хоносоор олон жилийг ардаа орхижээ. Зулаа бид 2 хар багаасаа л хамтдаа өсөж бид 2н үерхлээс 2 гэр бүл сайхан найзууд болтлоо дотноссон байлаа. Зулаагийнхаа тэр л найзын хайрыг сэвтээхгүй гэсэндээ би өөрийгөө үргэлж тэвчиж ирсэн. Ингээд нэг мэдсэн 10-р ангиа төгслөө. Сүүлчийн хичээл, хонхны баяр, бидэнд хөнгөн гунигтай байсан тэр үед би Зулаагаа гадаад явахыг мэдсэн юм. Хиргүй тунгалаг нууцхан хайр минь орхиод явчихаар би хэнийгээ харж сэтглээ баясгаж явах юм бэ? Дахиад л хайртай хүн минь намайг орхиод явах нь.... Хонхны баярын орой би нэлээд уусаан. Гашуун юманд зүрхээ чангалан би Зулаа дээр очиж хайраа илчлэн суусан боловч тэр минь намайг даанч найзын хайраар ойлгож хүлээж авсан. Тиймээ найзууд л юм чинь бие биедээ хайртай байхаас яахав дээ. Зулаа миний хамгийн дотно найз ч гэлээ намайг сайн мэдэхгүй нь харамсалтай. Миний бүтээж болдоггүй сэтгэлийн хайр гүн их хясландаа тамлагдсаар..
Их сургуулийн олон олон охид дунд нүд минь хужирлагдаж, ирээдүйдээ бие даан амьдрах хүсэлдээ автагдсан би маш хичээнгүй суралцаж эхэлсэн юм. Нэгэнт л орхиод явсан сэтгэлийн баяр баясал болсон Зулаатайгаа хамт амьдарч чадахгүйгээс хойш би бусдаас өөр амьдралаа өөрөөсөө ч нууж амьдрах болсон. Яагаад би эрэгтэй хүнийг хайрлаж болохгүй гэж? Би өөрийгөө ижил хүйстэн гэдгээ үгүйсгэж маш олон удаа эрэгтэй хүнтэй ойртох гэж оролдсон. Гэвч эрэгтэй хүний үнэр, тэдний биеэ авч яваа байдал, харилцаа бүгд ерөөсөө таалагдахгүй.
Сэтгэлээ хүчлэн байж би нэгэн залуутай үерхсэн. Энгийн найз шиг байж хаврын өдрүүдийг хосын тоог нэмэн алхалж байлаа ч миний сэтгэл хөдөлсөнгүй. Намуухан орой тэр гэрт минь хүргэж өгөхдөө хацар дээр минь үнсээд явж билээ. Гэвч энэ үнсэлт аавын минь үнсэлт мэт. Тулгаа миний хувьд хамгийн сайн эрэгтэй найз шиг санагддаг. Дараа нь дахин хүргэж өгөхдөө уруул дээр минь үнссэн. Анхны удаа миний уруул дээр эрэгтэй хүн үнссэн юм. Түүний уруул хүйтэн байсан. Үнсэлцэх ёстой гэж би сэтгэлээ чангалж биеэ сул тавьсан. Гэвч яг л тэр агшинд дотор муухайрч би шууд л бөөлжсөн. Тиймээ би хэзээ ч эрэгтэй хүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Яагаад, Яагаад вэ? Би түүнээс зугтаж орц руугаа орохдоо Тулгааг ямар байдалтай үлдээснээ бодоод өөрийгөө зүхэх шиг л болсон. Тэр нэгэн залуу намайг үнэн зүрхнээсээ хайрлаж байхад түүний хайрыг хүлээн авч чадахгүй, түүнд бас зүрх сэтгэлээ зориулж чадахгүй байгаадаа би өөрийгөө тэхэд л үзэн ядсан юм. Тэр явдлаас хойш Тулгаа надтай болзсонгүй. Даанч ичгүүртэй үлдээж орхисон миний сэтгэл хайраас илүү хүндлэлийг түүнд үзүүлж байсан юм. Тулгаагийн хувьд би түүний анхны хайр. Гэвч тэр явдлаас хойш Тулгааг өөр эмэгтэйтэй хамт явж байхыг би хараагүй ээ. Хорвоо дээр нэгэн залуу надаас болж эмэгтэй хүнд итгэх итгэлээ алдчихлаа шүү дээ. Хэдийгээр сургууль дээр бид хоёр зүгээр байдаг ч завсарлангуут эргэж ч харахгүй гараад явах Тулгааг хараад манай ангийнхан намайг  үнэгэн шулаи гэж далдуур ярьдагийг би 00-д байхдаа сонссон юм. Олон олон охид түүний араас гүйдэг ч  тэр орь ганцаараа, намайг муулж ярих болгонд Тулгаа намайг далдуур өмөөрдөг байлаа. Гэвч тэр надтай юм ярьсангүй.
Нэг л мэдэхэд би 2-р курс болчихож. Хичээл номноос өөрийг мэддэггүй хэнхэг мөртлөө, царайлаг дүрд хувирсан хүйтэн шулам гэдэг нэрийг зүүсэн байлаа. Яагаад шулам болсон нь тодорхой байсаан.  Харин би өвлийн тэр нэгэн өдрөөс хойш өөрийгөө хүйтэн цэвдэг шулам гэдгээсээ татгалзах болсон юм. Тиймээ би өөртэйгөө адилхан тийм хүмүүсийн холбоог олж мэдсэн юм.  Бидний бүх юм нууц байх учраас бид тусгай нэр хаяг бүхий интернетээр холбогддог болсон юм. Бурхан минь интернет байхгүй байсан бол би яах байсан юм болоо. Тэгээд ээлжит уулзалт минь өвлийн тэсгэм хүйтэнд 1-19нд болсон юм. Энэ өдөр би тэр уулзалтанд анх удаа очих гэж байсан юм. Анхны удаагаа очих гэж байгаа болохоор сэтгэл минь их догдолж байлаа. Ямар хүмүүс байдаг бол ? тэнд байгаа бүхэн цочир сонин санагдаж биеэ барьсхийн бас зоригтойхон шиг алхаж орлоо. Гэрэл анивчаад суудал ер нь дүүрчээ. Ийм олон гомочууд байдаг юм байхдаа... Ганцаараа бармены өмнө очиж суулаа. Зүрх минь түг түг цохилж юу авахаа мэдэхгүй тээнэгэлзэж түрхэн зуур ус захиалчихлаа. Нээх удсангүй үйл ажиллагаа эхэлж, болж байгаа бүхнийг анхааралтай ажин суулаа. Гэтэл хажуунаас – Ийм сайхан оройг зөвхөн устай өнгөрүүлэх гэж байгаа юмуу? Зөв шийдэл ч юмуу гээд л нэгэн үе тэнгийн охин надтай яриа өдөн манай ширээнд хамт сууя гэж намайг урилаа. Ганцаараа байснаас дээр байх. Суудал дээр ирэхэд олон охид байлаа. Харин хамгийн түрүүнд би Намуунаагаа олж харсан юм. Тэр л дүрлэгэр нүд аз жаргалтай мишээж байсан тэр төрхөөр нь би түүнийгээ хайрладаг. Тэдэнтэй нийлж хатуухан юм авч, жаахан халамцаж бүжгийн талбайд хөлсөө гартал бүжиглэсээн. Намуунаагийн үнэр намайг соронзон мэт татаж байлаа. Одоо л миний зүрх догдолж хэн нэгэн лүү ямарч жолоогүй тэмүүлж байх чинь энэ дурлал биш байгаа даа. Зүрх сэтгэлээ даган очиход, нэгэн сайхан нүдтэй учруулж өгсөн тэр өдөр хүйтэн байсан ч сэтгэл минь хайраар бялхсан билээ.Тэр өдрөөс хойш би түүнтэй холбогдох гэж зөндөө оролдсон боловч түүний өгсөн дугаар холбогдох боломжгүй байлаа. Хайлаад өнгөрөх цагаан цасанд дурласан юм гэж үү, зүрхэнд минь гал болон бадамласан гэрэл минь юунд намайг ингэж шийтгэнэ вэ?
Хавар боллоо. Хичээлийнхээ бяцхан чөлөөгөөр над руу яриасай гэж битүүхэн хүлээнэ. Тэр усанд хаясан чулуу шиг алга болчихсон. Хаанаас хэнээс сураглахаа би мэдэхгүй. Ээлжит нууц уулзалт болгонд очиход тэр ерөөсөө харагдсангүй. Хичээл амрах дөхөж, бие даалт, курсын ажилаа өгөх гээд дүн гаргахтай зэрэгцэн аар саархан асуудлууд гарч намайг бухимдуулна. Бороо орсон уйтгартай бөгөөд завгүй тэр нэгэн өдөр танихгүй джгаараас дуудлага ирснийг анзааралгүй өнгөрөөжээ. Уул нь би дуудлага бүрийг алгасалгүй авдаг хүн ш дээ. Харин энэ удаа би тэр дуудлагыг сонссонгүй. Тэгсхийгээд ачаалалтай үедээ мартчихсан орой хичээл хийж байх үед дахин нөгөө дугаараас дуудлага ирлээ. Харин энэ л уйтгартай өдрийн баяр баясал болсон дуу хоолойг би сонслоо. Тиймээ энэ бол Намуунаа. Түүний хоолой юутай цээлхэн, юутай намуухан бэ? Энэ бүрхэг өдөр надад цэлмэг өдөр шиг санагдаж билээ. Аз жаргалтай мөртлөө, адал явдалтай амьдрал минь энэ өдрөөс эхэлсэн юм даа.
Үргэлжлэл бий...

Friday, November 18, 2011

Hairaa gej duudah bolgond bayrladag bailaa gevch..

Zoloos Naraad


Олны нүдэн дээр хайрлаж халамжилж чадахгүйгээс хойш
Орхиод холдсон чи сэтгэл рүү минь битгий эргэж буц даа
Хамтдаа жаргалтай байна гэсэн ч бид бүтэхгүйгээс хойш
Хаяад явсан тэр чигээрээ миний зүрхнээс замхран явдаа
Сэтгэл тэмүүлсэн ч дэндүү алслагдсан чиний дотно төрх
Сэрүүн шөнөөр зуурхан ирэх нь жаргал хэдий ч хуурамч юмдаа
Дахиж чамтай уулзахгүй гэсэн ч санагалзаад байх дурсамжууд
Дараа намар санагдах нь, сайхан хэдий ч ховорхон юм даа


Үе үехэн сэтгэлд бодогдох бидний туулсан гэгээн өдрүүд
Үлгэр мэт гайхамшгийн биш ч надад л байгаагүй нандин юм даа
Хүнийх болсон ч мартаж чадахгүй салмааргүй байсан учрал минь
Хүсээд хэзээ ч эргэхгүй нь сэтгэл урважээ хайран л юм даа
Дурлаж байгаагүй зүрхэнд гүн шигдсэн дулаан үгс чинь
Дурсах болгонд таатай хэдий ч үнэн байгаагүй ээ хууртсан л юм даа




...надад бичсэн шүлгийн хэсгээс чинь орууллаа, санах болгондоо хатуужих гэсэндээ..
Хайртай гэдэг үгмйг хичнээн их сонсох дуртай гээч, гэвч чи минь наддаа яагаад тэр л цаг мөчид хайртайгаа хэлэхгүй яасан юм бэ? Би яагаад бүх юм болоод өнгөрсний дараа чиний сэтгэлийн үгийг сонсох байсан юм бэ?
     Тэр нэгэн шинийн 15-ны тэргэл сар биднийг биенээ ойлгох гэгээн үеүдийг бэлэглэсэн боловч бид хадгалж чадсангүй ээ. Харин би чамайгаа ирж яваа цагт ирсэн болохоор хавар болохоор хэсэгтээ л үгүйлэх байх даа
   Хайраа

Tuesday, November 1, 2011

minii amidrald olon zuiliin adal yvdal tohiolddog, gevch bi onoodor mash in gansarch bgaagaa mederch bna. zurh setgeldee bi vrgelj 2laa bgaagaa mederdegch bi gantsaaraa l vldsenee medreh yuma, zuudendee bi chamtaiga hamt bdag ch ogloo bolohoor onchrood ovdgo tavreh yum... chi mini haana bna aa..

Saturday, August 13, 2011

Хүсэл

Хүсэл гэдэг сонин юм. Намайг нэг газар ерөөсөө байлгахгүй, нэгээс нөгөө рүү шилжих юм. Биелүүлэхгүй бол сэтгэлийг бачимдуулж ерөөс зүгээр суулгахгүй юм. Хүсэл мөрөөдөлтэй байх сайхан юмаа. Би жаахан байхдаа өдөр шөнөгүй мөрөөддөг байсан даа.Сая би дүүгийнхээ нэг хүслийг биелүүлчихээд сууж байна даа.

Орой дүүтэйгээ роликоор ханатлаа л тоглолоо. Дурангаар сарыг харлаа. Шинийн 15-ны сар болохоор бүтэн тунгалаг сар. Дуран саран дээрхийг надад тодоос тод харуулсанд сэтгэл их хөдөлж байна. Ямар гоё байсан гээч яг л алган дээр байгаа сувдан сондор шиг. Сар өөрөө ийм гайхамшигтай болохоор эрт дээр үеэс залбирч ирсэн байх даа. Би ч бас хүслээ хэлсээн. Хэзээ нэгэн цагт саран авхайгийн сувдан сор шиг тэр л гадаргуун дээр чинь би алхаж үзэх болно оо. Дэлхий ертөнц гаднаасаа ямар гайхамшигтай болохыг мэдрэх үе ирж л таараа. Энэ миний хүсэл.
Од гаригс гаднаасаа яаж харагддагийг би мэдэрмээр байна. Алс холоос тийм гайхалтайгаар гялалзаж байгаа юм чинь бага ч болов ойртоход томорч харагдах болов уу. Яагаад энэ орчлон дээр ийм олон гайхамшиг байхад би бүтэхэд төвөгтэй ийм мөрөөдөлтэй болчихвоо. Сүслэн залбирдаг энэ бурхад шиг гариг ертөнцөд нисч дүүлж дуулж үзэхсэн.

Wednesday, August 10, 2011

Aavdaa

Энэ л орчлонгийн хатуу бүхнээс үр биднийгээ хайрынхаа дуугаар хамгаалж, зовлон бэрхшээлийн өмнө эр хүний ноён нуруугаар хааж, эцэг хүний ёсоор өвөг дээдсийн өв уламжлалыг, бас  сургаалийг аажим аажимаар ухааруулж байгаа хайртай аавыгаа бодон бичлээ. Энэ хорвоод би хоёр аавтай хүн шиг амьдардаг. Энэ хоёр аав надад амьдралын эрээн бараанд яаж зохицон амьдрахыг олон талаас нь зааж өгдөг болохоор үгүйсгэж бас чадахгүй нь. Гэхдээ би бодь биеийг олсон өндөр тэгш сайхан нуруутай, аливаад нямбай зөв цэгцтэй, гарын уртай, сайхан хоолойтой, хийсэн ажилдаа эзэн байж чадах аавыгаа дуурсгах гэж байна.
Орхон түшээ гүн мөрөндөө
Очиж золгохоор яараа юу даа

Орхон мөрөндөө угаагдаж, энэ л нутагтаа өсөн торниж, ажил амьдралынхаа гараагаа ч төрсөн нутгаасаа эхэлж, Сээрийн овоондоо сүслэн залбирдаг аавын минь нутаг Булган аймгийн Орхон сум. Төрсөн буурин дээрээ шөнө өдрийн алинд ч очиж хөрвөөдөг, нутаг усандаа сүслэн залбирдаг болохоор сайхан амьдралынхаа ач буяныг нутгийн уул ус ивээдэг юм гэж ярих дуртай. Байгальд маш их хайртай болохоор хадан дээр байдаг гэрийнхээ хашааг тэр чигээр нь ногоон байгууламж болгож чадсан хүн дээ. Аавынхаа буянаар жимс ногооны амттайг мэдэрч явна даа.
Үйлээ урлаад суухаараа
Үлгэрийн дагина шиг ээж минь
Үглүүлж хааяа зэмлүүллээ ч
Өршөөл буянаараа аав минь

Миний аавын аав ээж намайг бага байхад бурханы орон луу явж байсан. Гэхдээ аав минь хоёр буурлынхаа талаар маш их дурсан яридаг юм. Хүүгээ цэргээс халагдаад ирэхэд шинэ гэр бэлдээд тавьчихсан байсан гэдэг. Аав минь өндөр ээжийгээ гар дээрээ асарч, настай эмээдээ маш их хайртай байсан болохоор ахмад настанаа хүндлэх, дээдлэх сургаалийг бидэнд өвлүүлсэн юм.

Жин жингийн жигдрээ шиг өнгөрөх
Жил жилийн урсгалд нь болбол доо хө
Хайлган цайлган чамайгаа гэсэн
Халамжийн илчин хариа нь үгүй еэ
            Бүхнээс илүү хайрлах аав минь бага наснаасаа ижилдэн дассан миний ээжтэй ханилан сууж таван хүүхдийн зулай үнэрлэж, даамай хайраараа дутаалгүй өсгөсөн юм. Багаасаа ижил болсон миний аав ээж 2 бидний дэргэд хэрэлдэж муудалцаж байсангүй ээ. Гэр бүлийн уур амьсгал хайран дунд жигүүрлэгдэж, ирээдүйн төлөөх бидний яриа аз жаргалтайгаар өрнөдөг юм. Аав минь дуу цөөнтэй, аливаад даруухан энгийнээр ханддаг ч цагаа олж хошигнож чаддаг нэгэн.
Жирийн үгээр хэлбэл
Энгийн нэгэн эр
Ерөөлийн үгээр хэлбэл
Ендөн Гөөгөө шиг залуу
Ендөн Гөөгөөгийн хань хэн байхав, Нансалмаа л байж таарна гэж хошигнодог хүндээ. Аав ээж хоёр минь бие биенээ дэмжиж гэрийн хоёр багана шиг хатуу амьдралын төлөө хамтдаа зүтгэж явна. Ийм л сайхан аав ээжийнхээ үрс нь болсон бид цээжинд байх дурсамжаасаа үг болгон бичих гэж байгаа болохоор сэтгэл тун ихээр хөдлөвч, хязгааргүйгээр ундрах сэтгэлд минь үгийн учир  утга дутаад байна.

Аясаар аясаар өсгөлөө ч
Алтаар тоглуулаагүй аав минь
Зөнгөөр зөнгөөр эрхлүүллээ ч
Зүүгээр тоглуулаагүй ээж минь
     Хүүхэд нас минь аавынхаа нуруун дээр эрхэлж, уянгалаг сайхан хоолойнд нь бүүвэйлэгдэж, аавынхаа нойрыг хулжаан шөнийн талыг хагаслан бантан хийлгүүлэн идэж  хүн болсоон би. Үгээр хэлэхийн аргагүй хайранд нь өдий болтол наслахдаа аавдаа хайртай гэдэг үгийг хэлээгүй. Алган дээр нь бөмбөрөн эрхэлсэн хүүхэд наснаасаа одоо ч гэсэн салаагүй явна даа. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчдээ, аав ээж хоёр минь аль хэдийн өвөө эмээ болжээ. Гэвч миний сэтгэлд мөнхийн залуугаараа байх хоёр ачтан минь хэзээ ч нэг нэгэнгүйгээр байж чадахгүй гэдгийг би улам ихээр мэдэрч байна. Бидэнд байгаа бүхнээ зориулсан аав ээж хоёрыгоо сэтгэлийг нь зовоохгүйгээр хүн шиг амьдарч баярлуулахын төлөө үр бид нь олон саад давааг давж явна. Эд баялаг, бэлэн хөрөнгө өгөөгүй ч бүтээж чадах агуу их ухааныг бидэнд өгч чадсан гэдэгтээ итгэж яваарай.  Үр биднийхээ төлөө үргэлжийн сайхныг бодож, нутгийнхаа уул усандаа даатгаж, долоон бурхан одондоо сүслэн залбирдаг аавынхаа хязгааргүй их ачийг сайн сайхан амьдарч хариулах болно оо.

Thursday, July 28, 2011

Дуусаагүй ээ

Яаж гэдгээ мэдэхгүй ч би нэг л мэдэхэд энэд хүрээд иржээ. Яг чиний хажууд... Тэр л жаахан бутны араас чи минь үсрээд л гараад ирсэн. Хэхэ би л тэгж харсан юм л даа. Бүтэн нэг жил би чамайг хараагүй, чи өөрчлөгдөөгүй яг л хэвээрээ. Зуны дурлал минь , зуурдын жаргал минь гээд бичээд сууж байсан нь саяхан, гэвч чи өнөөдөр бас л догдлуулж байх юм. Наран шингэж байгаа зүг хамтдаа удаан алхсаан. Яг юу яриснаа ч санахгүй байна, тэр үед би өөрийгөө биш чамайг л анзаарсан бололтой. Хоол зөвхөн бид 2т зориулагдаж амттай давстай байсан даа... Алхаад л алхаад л алаг зүрх минь догдлоод л.. Чамтай алхах сайхан байсаан. Харин би нэг л зүйлийг ойлгосон. Миний дурлал үргэлж шинээрээ байгаасай, би түүнийг үргэлж гэгээлгээр бодох ёстой гэдгээ мэдсэн юм. Тийм байлгахын тулд дахин уулзахгүй байх ёстой. Гэхдээ би чадах эсэхээ мэдэхгүй л байна. Үүнийг тэнгэр мэдэг..... Би явлаа

Friday, April 1, 2011

zunii durlal

Зэрэгцэн суусан автобусны түшлэг налан унтахдаа биеийг чинь мэдэрсэн
Дэргэд суугаагүй вокзалаас чиний нурууг ширтсэн
Догдолсон сэтгэлийн үнэнгээс чиний дуу хоолойг сонссон
Алгуурхан хөдлөх вагоны сандал дээр дахин зэрэгцэн суусан
Удаан аялах ёстой цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөн
Буухад чинь догдолж араас чинь гунигтай ширтсэн
Хувь заяаны нэгэн түрлэгт эргэхдээ дахин тааралдсан
Хэрсүүхэн чиний нүднээс хайрыг олж харсан
Хэний ч санаагүй жаргалын амтанд умбасан
Гитараа тоглоход нь чимээгүй уярч байсан
Гэгэлзэн татагдаж байгаа мэдэрсэн
Зөөлөн товших гитарын утаснаас миний гуниг алгуурхан холдсон
Ухаалаг өөдрөг үзлийг би чамаас олж харлаа
Хүссэн бол хүрч чаддаг орчлонд амьдарч байна
Хүсэл сэтгэлээ аль хэдийн нисгэсэн болохоор бууж чадахгүй нь...


Утас дуугарлаа би явах болжээ
Зорьж ирсэн найзуудаасаа өөр хүнтэй уулзахаар
Жихүүн ч паркаар алхалсан
Хүнгүй ч паб сайхан байсан
Тэртээх жилүүдийн явж өнгөрдөг зам зурайсан
Гунигтайхан алхаж гудайн явдаг тэр байрнуудын дунд
Тэхэд л би аз жаргалтай энгүүн тааваараа байгаагаа мэдэрсэн
Гуниг цөхрөл хар бараан өдрүүд ард хоцорч дурсамж болжээ
Надад одоо л гоё хуучин танил шиг санагдаж байна
DD club нэг л өөр цочир сонин хайрын захиатай Коктейл
Харихаар явах хэрэгтэй тэхдээ би оёдолчинг дагасан
Оёдолчин надад хурууныхаа гайхамшигийг үзүүлсэн
Би түүнийг бишрэхэд Ред касс тус болсон байж магад
Гэхдээ би оёдолчинг дахин хязгааргүйгээр сонирхсон
Араас утасдах найзуудаа үл тоон суусан
Яадгийм бэ би тэхэд өөрөөсөө өөр хүнд дурласан юм
Гитарын аялгуу, намуухан үдэш, шумуулийн дуу ч тасарсан
Бодит ертөнцөөс холдож өөр гариг руу ниссэн
Түүний хөлөг онгоцонд суугаад дандаа очдог ертөнцөд нь зочилсон
Тийм л гайхалтай мэдрэмжийг ханатал өгсөн
Нар гарч, шувууд жиргээд л цэвэрлэгч хогоо шүүрдээд л
Бодит ертөнцөд яг хэзээ ирсэн бэ


Дахиад л салсан тэхдээ уулзаж чадахгүйгээр
Оёдолчны дуу хоолой, түүний ертөнцийг хүсч байна
Надад нэгэн өдөр сайхан мэдээ ирсэнд баярласан
Оёдолчин....Би дахин харах нь....
Ямар их баяр хөөр вэ?..Сэтгэл минь дүүрэн болчихлоо
Шөнийн 11 цаг арай гэж чамайгаа харлаа зөндөө их санасан
Сөүлийн гудамж тайван атлаа намуухан
Чи бусдаас өөр байсан болохоор би чамайг хайрласан
Чи зүгээр л оёдолчин.....
Чамайг ингээд харахгүй байна гэдэг
Сэтгэлд минь хэцүү бодол минь харанхуй байх юм
Гэхдээ энэ удаагийн уулзалт хамгийн сүүлчийнх
Ханатлаа алхсан бас суусан
Бүлээхэн орой сайхан байсан ч
Надаас өөр зөндөө асуудалтай
Чамайг би хорьж дийлэхгүй нь
Одоо би чамайг хүлээж авахгүй
Сүүлчийн өдөр намайг өөрчилсөн
Итгэл найдвар үгүй ихэмсэг зан ч байхгүй
Инээгээрэй гэсэн чиний мессеж үүрд надад үлдэг....


Зуны дурлал минь зуурдын жаргал минь
Залуу насны минь гэгээн дурсамж минь
Өнгөрснөөр биш өнөөдрөөр хайрласан миний сэтгэл
Үеийн үед гэгээлгээр санах болно оо баяртай

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...