Tuesday, May 24, 2022

Төрсөн өдөрт

Зуны сар хорвоод мэндэлсэн

Зүрх догдлуулж хууран мэхэлсэн

Урсах нулимсыг мэлмэрүүлсэн

Уйтгарыг дүрлэгэр нүдээрээ сартай хамт үргээсэн

    Хорвоог эрх дархаараа туулнам

    Хоёрын хоёр зүрхэн дээр өөрийнхөөрөө туучнам

    Хязгааргүй хайрыг даах гэж хичээж амьдарнам

    Хэлж чаддаггүй юм аа "Хайртай" гэдгээ

Унахад минь түшээд босгох ахыг минь

Уйлахад минь аргадаад тайтгаруулах эгчийг минь

Бүтээхэд минь туслаад дэмнэх дүү нарыг минь

Бүгд л надад зориулагдсан мэт дэргэд минь оршоодог

    Намуухан үдэш гадаа налайж гээд дууланхан

    Намайгаа бүжиглэж сургах гээд хичээсэн орой бүхнийг

    Найрын ширээний урд аавынхаа урилган дор

    Намба насыг тань чимж итгэл алдалгүй бүжлээ аав аа

Шөнийг хагаслан жавартай уралдан орж ирэх ээжийнхээ

Хайрагдсан хацранд хүрэхдээ хичнээн их хүлээснээ мартдаг

Ээждээ элбэрэлтэй болоорой гээд гараар бичсэн шүлгэнд нь

Эгнэгт багтаад эгшихлэх гэж хичээлээ ээж ээ

    Урсаад л байх юм энэ нулимс

    Мэлмэрээд л байх юм, хоолой хурайшина

    Эргэн санах бүрийд тодрох хүүхэд нас 

    Эргээд ирэхгүй баяр баясал байсан гэлтэй

Дэндүү жаргалтай өсчээ үр нь

Дэргэдээс чинь холдож чадахгүй байна

Үүрнээсээ ниссэн шувуу билээ би

Эргэж ирээд өтөлсөн ангаахай билээ би

    Өгсөж уруудсан амьдралын тойрогт

    Өтөл болсон ч бууж өгөөгүй сэтгэлийн хат

    Өрөөлийн үгэнд орж биенээ хэмлэлээ ч

    Өөрсдөө ч  мэдэлгүй биесээ өнгөлдөг хос багана

    


No comments:

Post a Comment

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...