Thursday, April 6, 2023

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин цочирдмоор санагдаж байх юм. Огтоос санаагүй зүгээс ирсэн чулуунд оногдож нтр
Сонин юм шүү, эмэгтэй хүн хүчирхэг байх ёстой, тэр тусмаа эр хүнээс хараат бус байх ёстой л гэж боддог. Хэрвээ хайрлуулмаар байгаа бол эрхэлж, нялуурч, өөрөө ч тэр хайр энхрийллээ өгч байх хэрэгтэй байтал араас нь хардаж, хэрүүл тэмцэл хийгээд, тайван бус байлгаад байвал эрэгтэй, эмэгтэй ч ялгаагүй аз жаргалгүй болж бүр зугтах нь тодорхой бус уу. 
Тэгээд гэр бүлийн дотоод асуудлаа шийдэж чадаагүй атлаа хөндлөнгийн хүнийг оролцуулж бүр нэр хүндэд халдана гэдэг дэндүү хуумгай хандсаных. Судалгаа ч байхгүй, тэр чатан дээр янаг үг ч хэлэлцээгүй энгийн нэгэн яриа байсныг ялгаж чадахааргүй болтлоо сохорчихсон байх юм.
Тиймээ би буруутай, түүнийг уулзъя гэж хэлэнгүүт уулзахыг зөвшөөрсөндөө өөрийгөө буруутгаж л байна. Уулзаад ярилцсан зүйл нь их энгийн, ажлаа сайн хийгээрэй, илүү ихийг бүтээгээрэй, яг ийм үйлчилгээ, дээр нь тууштай байдал их хэрэгтэй шүү гээд бараг бизнес зөвлөгөө өгөөд салсан байдаг начир дээрээ. Гэтэл энэ бүгдийн дараа айл гэр үймүүлсэн арчаагүй янхан болж хувирсан даа нүд орой дээрээ гарч байх юм. Миний зургаар шинэ хаяг нээж тэр хаягнаасаа олон нийтэд зар оруулна гэдэг гэмт хэрэг… Дээр нь нөхрийнхөө хаягаар надруу маш муухай зүйл бичиж харааж байна лээ.  Би цагдаад өргөдөл гаргасан.
Гэтэл тэр нөхөр нь тэгж зар дээр тавигдсаныг ч мэдээгүй, цагдаагаас мэдүүлэг өг гээд ярихад нь мэдэж нтр ай хорвоо гэж…
Эхнэр нөхөр хоёрын харилцаа ямар гэдгийг мэдэхгүй ч анх удаа эмэгтэй хүнээс чихнээс цус гоожмоор муухай үг сонссон доо үнэхээр харамсаж байна. Эх хүн шүү дээ, тийм үг амнаас нь төвөггүй урсдаг бол амьдрал нь бас тийм л байгаа байх гэж бодсон. Ингэн ингэн хамт амьдрах хэрэг байна уу даа, нөхөртөө итгэж чадахгүй бол хол ажиллаад хэрүүл хийх хэрэг байна уу?
Эхнэр бол энэ хэрүүлийнхээ гол буруутанг намайг гэдэгт бат итгэсэн байна лээ. Гэтэл асуудал зүгээр нэг уулзахыг зөвшөөрсөн хүндээ биш хардаж хэрүүл хийдэг өөрт нь байгаагаа ерөөс ойлгохгүй байгаад байгаа юм. Янаг амраг, энгийн харилцаа хоёрыг ялгаж чадахгүй бол одоо юу хэлэхэв дээ, хайр мэдэрч үзээгүй бүсгүй л гэж ойлгож байгаа.
Гэхдээ тэр бүсгүйд би гомдохгүй ээ, хамгаалалтаа би авах л болно. Илүү сайнтай нь учирч, илүү сайхан амьдралаар амьдрахыг, юм үзэж нүд тайлахыг, хардах гэдэг өвчин гэдгийг, өөрийгөө олоод, эр хүнгүй ч сайхан амьдарч болдгийг мэдээд ирээсэй гэж хүснэм. Бурхан түүнд гоо үзэсгэлэнг харамгүй заяасан атал түүний санаа болон үйлдэл ат зэтгэр мэт хорлонтой юм. Энэнээс л өөрийгөө хамгаалах ёстой юм байна. 
Тиймээ одоо би зөвшөөрснийхөө хариуцлагыг үүрэх л болно. Гэхдээ би тэр эхнэрийг хуураагүйдээ сэтгэл тайван байж чадаж байна. 

















No comments:

Post a Comment

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...