Tuesday, March 15, 2016

Уянгын халил...
Бичиж сараачиж байсан дэвтэрнүүдээ нэгд нэгэнгүй уншиж , ганцхан түүнийг хайгаад эс олов. Ямар зүгийн салхиар амьсгалсанаа мэдэхгүй ч өөртөө өргөсөн ам тангарагаа буцааж авахаар шийдлээ. Ингэж бичсэндээ хэзээ ч харуусахгүй хэмээн тодоос тод заналтай нь аргагүй сараачиж байснаа санана.  Харин одоо түүнийг л олоод ураад хаячихвал сэтгэл минь амрах гээд байна. Цаг цагаараа байдаггүй орчлонд амлалт хүртэл садаа болдог үе ирдэг юм байж.  Өөрөө өөртэйгөө тэрсэлдэн гиюүрч байх цаг уул нь тэр насанд байх ёсгүй байж дээ. Хүүхэд насныхаа асуулт бүрийг биеэрээ мэдрэх нь хүмүүний жам юмуу? ... Тэгвэл одоо тавих асуултанд минь хорвоо та хариулж чадах уу? бас л олон жилийн дараа өөрийнхөө ингэж бичиж байснаа үгүйсгэх үү? Ганцхан тэр л амлалтыг хайж байхдаа өөрийгөө хөндлөнгөөс харах шиг болсон. Даанч хайран он жил яах гэж тийм олон жилийг зүг чиггүй хамхуул мэт амьдарсанаа, хэн нэгэн сайхан ханхүү хүлээж тэгтлээ их хөгширсөнөө бодохоор үнэхээр харалган байж дээ. 
ай амьдрал гэж би чамайг дуудах ёсгүй юм байна. Харин надад өгсөн тэр их хайр халамж, баяр баяслыг эдлэхдээ өөрийгөө олох байснаа мэдсэнгүй. Үхэшгүй мөнхийн хүүхэд насандаа үлдчихсэн, хэзээ хөгшрөхгүйгээр, хэзээ ч сэрэхгүйгээр үүрд нойрссон.
.
.
Гэвчиг зүүдэнд ч гэсэн адал явдал байдаг юм шүү. Зүүдээ манаж тэмдэглэл бичдэг байсан нь өнгөрсөн амьдралаа санахад туслав.Дахин сэрэхгүйгээр хорвоогоос халилаа ч харамсах юм надад байхгүй ээ. Хэн байх нь одоо хамаагүй ээ би амьсгалж байна. Миний зүүдний ертөнцөд тавтай морил
Хамгийн түрүүнд өөрийгөө идэвхжүүлж, цоо шинээр хөгжүүллээ. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн байх нь хамгийн сайхан мэдрэмж шүү. Орчуулсан олон ном минв Бэст Сэллэр болсон юм шүү.
Өөртөө итгэлтэй хүнд мэдэхгүй байсан ч ажлыг амархан сурах сайхан арга байдаг юм байна лээ.
Надад очихыг хүссэн олон газар байлаа. Би тэр газруудаа жил болгон нэг нэгээр үзэж сэтгэлээ баясгадаг байсан юм. Аялалаасаа дандаа эрч хүч, шинэ зүйлийг олж хардаг, түүнийгээ нутагтаа ирээд хэрэгжүүлдэг байлаа.
Мэдээж 4 хүүхдийн ээж болсон. Миний хүүхдүүд ямар ухаантай гээч, Тэд өөрсдийнхөө авъяас чадлаараа дэлхийд монголынхоо нэрийг дуурсгаж яваа. Тэднийхээ авъяасыг хөгжүүлж , өөртөө итгэлтэй байхад нь хань бид хамгийн том дэмжигч нь байлаа шүү дээ. Тэд угаасаа анх төрөхдөө л тийм ухаантай байсан дөө. Үртэй хүн жаргаж үндэстэй мод нахиалдаг гэж үнэн юм байна лээ. Зүүдэнд гэнэтийн сонин явдал зөндөө болдог л доо. Яая даа гэмээр хүнд үе байх ч , ямар сайхан юм бэ гээд уулга алдах үе ч бас олоон. Гэвч энэ л их өөрчлөлт шинэчлэлт, жаргал зовлонгийн аль ч үед хань минь миний дэргэд байдаг байлаа. Бурхан надад ийм сайхан эрдэнийг харамлан байж өгснийх би ч гэсэн өөрөөсөө харамлан ханийгаа хайрласаан. Баярлалаа гэдгээ ч бас хэлэх хэрэгтэй. Чамдаа би өнгөрсөнд , одоо ч , ирээдүйд ч хайртайгаа зарлан тунхаглана. Энэ сайхан гэр бүлийг, ийм сайхан амар амгалангийн туйл харш өргөөг хамтдаа босголцож байсан минь саяхан.Салахын аргагүй зүүд яг амьдрал шиг. Үр хүүхдүүдийнхээ буянаар, сайн хамт олныхоо хүчээр, хамаатан садныхаа сэтгэлийн энергиэр, ээж аавынхаа итгэлээр, хамгийн гол нь ханийнхаа хайраар би хөлөө хучуулах үед нойрноосоо сэрж байна.

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...