Monday, June 13, 2016

Ангасан талд учирсан амьдралын минь баян бүрд минь

Эрч хүч хаанаас ирдэг вэ? тэр зөвхөн миний сэтгэлийн гүнээс, хайраас, итгэлээс, нарны гэрлээс, хөх тэнгэрээс, алаглан ургах цэцэгсээс, хамгийн гоё нь үрийн минь жаргалтай инээх тэр мөчөөс амьдрах, ажиллах, хайрлах , дурлах,  хүсэх тэр л их эрч хүч ундардаг. 
Бас тэр нэгэн сайхан аялгуунаас....
Эрт эдүгээ, ирээдүйг төсөөлөх түмэн бодлоос минь урган гарсан тэр л дурсамжит оройг би саналаа. Үхэшгүй мөнхийн цагаан уул цэцгийг хашаанд ургасан байхыг хараад хичнээн хичээлээ ч тасдахгүй байж чадсангүй, чамайг би дэвтрэн дээрээ наагаад хэзээ  нэгэн цагт хань минь болох түүнд зориулж сэтгэлийн үгээ зориулж байсан минь саяхан.  Цагаан уул цэцэг минь наддаа сахиус болсныг мэдэхгүй ч үг бүртээ хүсэл хайрыг шингээж бичсэн үгс минь зарлиг мэт тэндээ үүрд үлдээд тийм л төгс эр хүнийг олохоор цэцгийн тоосоо алсын тэр од руу хийсгэчихсэн бололтой. Тиймээ тэр түүнийг олсоон. 
Хэлсэн үгээ дахиад чангаар дуудаач гэсэн шиг би түүнийг дахин нэг орой сөхөн  тодоор уншлаа.  Уншихдаа уянгалах аязын хамт сэтгэлдээ төсөөлж, зүрхэндээ хайрлаж, чимээгүйхэн шивнэж түүнийг би (зөн билэгтэн шиг бага зэргийн зан үйл хийж) зөвхөн чи л уншаад ямар ая сонсонгоо унших ёстойг заагаад өгчихсөн. Тиймээ миний илгээсэн хүсэл биелэхийн цагт миний хань намайгаа хязгааргүй ихээр хайрлаж, хичнээн их хайрын минь эзэн болсноо, хайрыг даах итгэлээ улам батжуулах нь дамжиггүй ээ. 
Хань минь чи наддаа баянбүрд юм шүү. Ангаж хатсан сэтгэлд минь зэрэглээ болон үзэгдэж гарч ирчихээд сэтгэлийг минь гундааж зүрхийг минь шархлуулаад оргүй алга болсон тэр өдрүүдэд чамайг ганцхан удаа ч болов барьж үзчихээд явуулсан бол гэж өөртөө хэлэвч зэрэглээ чи надад дахин харагдаагүй ээ. 
Огтхон ч зэрэглээг харж баясаагүй ээ гэж өөртөө итгүүлж нэг ядаад жаргал мөрөөдсөн тэр өдрүүдээ санахаар үзэгдээд өнгөрдөг зэрэглээнд дурласанаа үнэнээсээ ойлгож байсан минь тодхон.
Цангаж байгаагаа ч мэдэхээ байсан тэр л өдрүүдэд бодит бүхэнлүү тэмүүлж зөвхөн урагшаа алхсаар л байсан юм. Зах хязгааргүй энэ л их элсэн цөлд цуцалтгүй алхах тэр хүчийг миний охин л өгдөг байлаа.  Хайрт аав ээж хоёр минь үе үе элсэнд шингэн нэвчин уусах борооны дусал мэт зүрхийг эгшээж үл гэтлэм тэр талд надтай хамт алхсан.
Хайрт минь замд минь таарсан баянбүрд минь ангасан сэтгэлийг хайраар ундаалж, чулуужсан сэтгэлийг минь уяхан болгосон, хүнийг хайрлаж болдгийг харуулсан чамдаа хязгааргүй их хайртай. Чинийхээ баянбүрдийн энэ цэцэрлэгийг би ч бас хайраараа тордон арчлах болно оо. Бид 2н энэ л цэцэрлэгт үр хүүхдүүд минь үеийн үед жарган өсөж, үүрээ орхисон ч зүгээ мэдэх шувуу мэт нисэг дээ хайрт минь. Чамдаа би энэ цэнхэр тэнгэр шиг, энэ нар шиг хайртай. 

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...