Saturday, July 30, 2016

Бие биедээ уусахын жаргал



Нууц... нууцын чанадаас сэтгэл өндөлзөнө. Бодох тусам биеэр үл мэдэг цахилгаан гүйж, бодохын төдийд халуун хөнжилдөө эргэн эргэн очино. Энэ жаргал... Халуухан шөнийн жаргалаа бодохдоо анх яаж учирсанаа санан чамайг шоолох дуртай. 
Удаан хүлээсэн чи минь наддаа устай борооноор ирсэн. Учрах мөчийг хүлээж мөрийг чинь дэрлэхдээ энхрийлээч, үнсээч гэж зүрхэндээ хашгиравч чи минь наддаа зүрхэлж халдаагүй. Аниргүй шөнийн саранд үе үе сэрвэлзэхдээ өөрөө хүслээ ч хэлж чадаагүй халуун энгэр. Чи минь бат журамт. 
Нарийхан орон дээр багтаж ядсан бидэн хоёрын жаргал аажуу тайвнаар эхэлсэн. Учрал баяслын халуун дарснаас удаан амсаагүй бие минь эрээ цээргүй энэд тэнд явах чиний гарнаас эрэвшин янагшиж бултан зайлж байлаа. Чанга хатуу чиний гарнаас гарч чадахгүйгээ мэдэрч хамаг биеэ суллахыг хүссэн. 
Гэнэхэн сэтгэлийн минь гал цог, уярал тачаалын халуун янаг чамайгаа мэдрэх агшин бүр хамгийн догдлом байлаа. Удаан уулзаагүй зочин минь чи миний биед орчихоод, дураараа сэлгүүцэн, дунд чөмгөөр наадлаа, чи дэндүү...
Яавал ч яаг гээд чамд би өөрийгөө тэхэд л бүрэн тушаачихсан, чи минь дэндүү халуухан залуу. Хүсэл тачаалдаа автаад, хүний орчлонгоос тасраад, жаргал эдлэхдээ юунаас ч санаа зоволгүй дур ханан хэвтэж билээ, энэ бол би..
... харин чи минь халуухан хөнжилдөө анхаарлаа хандуулахгүй, хажуу өрөөний хүн сонсох вий гэж сэтгэл зовоод, хагсарч цангасан миний төлөө амьсгаагаа ч авахгүй жаргаасан байсан. Мундаг залуу...
Гэвч бидний анхны учрал баяр баяслаар дүүрэн байсан. Би харамч хүн, бусадтай чамтай хуваалцмааргүй, миний ойр дотны хүмүүсээс хэн ч миний ханийн сайхныг мэдэх ёсгүй . 
Хань минь дээ хайрт минь, олон олон жаргалыг бэлгэлдэг чамайгаа хэнд ч ярихыг хүсдэггүй. Гэвчиг уудалж сэтгэлээ гаргахгүй бол бодсоор байгаад галзуурах нь. Халуухан , итгэлт амраг минь .. хайртай шүү

Monday, June 13, 2016

Ангасан талд учирсан амьдралын минь баян бүрд минь

Эрч хүч хаанаас ирдэг вэ? тэр зөвхөн миний сэтгэлийн гүнээс, хайраас, итгэлээс, нарны гэрлээс, хөх тэнгэрээс, алаглан ургах цэцэгсээс, хамгийн гоё нь үрийн минь жаргалтай инээх тэр мөчөөс амьдрах, ажиллах, хайрлах , дурлах,  хүсэх тэр л их эрч хүч ундардаг. 
Бас тэр нэгэн сайхан аялгуунаас....
Эрт эдүгээ, ирээдүйг төсөөлөх түмэн бодлоос минь урган гарсан тэр л дурсамжит оройг би саналаа. Үхэшгүй мөнхийн цагаан уул цэцгийг хашаанд ургасан байхыг хараад хичнээн хичээлээ ч тасдахгүй байж чадсангүй, чамайг би дэвтрэн дээрээ наагаад хэзээ  нэгэн цагт хань минь болох түүнд зориулж сэтгэлийн үгээ зориулж байсан минь саяхан.  Цагаан уул цэцэг минь наддаа сахиус болсныг мэдэхгүй ч үг бүртээ хүсэл хайрыг шингээж бичсэн үгс минь зарлиг мэт тэндээ үүрд үлдээд тийм л төгс эр хүнийг олохоор цэцгийн тоосоо алсын тэр од руу хийсгэчихсэн бололтой. Тиймээ тэр түүнийг олсоон. 
Хэлсэн үгээ дахиад чангаар дуудаач гэсэн шиг би түүнийг дахин нэг орой сөхөн  тодоор уншлаа.  Уншихдаа уянгалах аязын хамт сэтгэлдээ төсөөлж, зүрхэндээ хайрлаж, чимээгүйхэн шивнэж түүнийг би (зөн билэгтэн шиг бага зэргийн зан үйл хийж) зөвхөн чи л уншаад ямар ая сонсонгоо унших ёстойг заагаад өгчихсөн. Тиймээ миний илгээсэн хүсэл биелэхийн цагт миний хань намайгаа хязгааргүй ихээр хайрлаж, хичнээн их хайрын минь эзэн болсноо, хайрыг даах итгэлээ улам батжуулах нь дамжиггүй ээ. 
Хань минь чи наддаа баянбүрд юм шүү. Ангаж хатсан сэтгэлд минь зэрэглээ болон үзэгдэж гарч ирчихээд сэтгэлийг минь гундааж зүрхийг минь шархлуулаад оргүй алга болсон тэр өдрүүдэд чамайг ганцхан удаа ч болов барьж үзчихээд явуулсан бол гэж өөртөө хэлэвч зэрэглээ чи надад дахин харагдаагүй ээ. 
Огтхон ч зэрэглээг харж баясаагүй ээ гэж өөртөө итгүүлж нэг ядаад жаргал мөрөөдсөн тэр өдрүүдээ санахаар үзэгдээд өнгөрдөг зэрэглээнд дурласанаа үнэнээсээ ойлгож байсан минь тодхон.
Цангаж байгаагаа ч мэдэхээ байсан тэр л өдрүүдэд бодит бүхэнлүү тэмүүлж зөвхөн урагшаа алхсаар л байсан юм. Зах хязгааргүй энэ л их элсэн цөлд цуцалтгүй алхах тэр хүчийг миний охин л өгдөг байлаа.  Хайрт аав ээж хоёр минь үе үе элсэнд шингэн нэвчин уусах борооны дусал мэт зүрхийг эгшээж үл гэтлэм тэр талд надтай хамт алхсан.
Хайрт минь замд минь таарсан баянбүрд минь ангасан сэтгэлийг хайраар ундаалж, чулуужсан сэтгэлийг минь уяхан болгосон, хүнийг хайрлаж болдгийг харуулсан чамдаа хязгааргүй их хайртай. Чинийхээ баянбүрдийн энэ цэцэрлэгийг би ч бас хайраараа тордон арчлах болно оо. Бид 2н энэ л цэцэрлэгт үр хүүхдүүд минь үеийн үед жарган өсөж, үүрээ орхисон ч зүгээ мэдэх шувуу мэт нисэг дээ хайрт минь. Чамдаа би энэ цэнхэр тэнгэр шиг, энэ нар шиг хайртай. 

Tuesday, March 15, 2016

Уянгын халил...
Бичиж сараачиж байсан дэвтэрнүүдээ нэгд нэгэнгүй уншиж , ганцхан түүнийг хайгаад эс олов. Ямар зүгийн салхиар амьсгалсанаа мэдэхгүй ч өөртөө өргөсөн ам тангарагаа буцааж авахаар шийдлээ. Ингэж бичсэндээ хэзээ ч харуусахгүй хэмээн тодоос тод заналтай нь аргагүй сараачиж байснаа санана.  Харин одоо түүнийг л олоод ураад хаячихвал сэтгэл минь амрах гээд байна. Цаг цагаараа байдаггүй орчлонд амлалт хүртэл садаа болдог үе ирдэг юм байж.  Өөрөө өөртэйгөө тэрсэлдэн гиюүрч байх цаг уул нь тэр насанд байх ёсгүй байж дээ. Хүүхэд насныхаа асуулт бүрийг биеэрээ мэдрэх нь хүмүүний жам юмуу? ... Тэгвэл одоо тавих асуултанд минь хорвоо та хариулж чадах уу? бас л олон жилийн дараа өөрийнхөө ингэж бичиж байснаа үгүйсгэх үү? Ганцхан тэр л амлалтыг хайж байхдаа өөрийгөө хөндлөнгөөс харах шиг болсон. Даанч хайран он жил яах гэж тийм олон жилийг зүг чиггүй хамхуул мэт амьдарсанаа, хэн нэгэн сайхан ханхүү хүлээж тэгтлээ их хөгширсөнөө бодохоор үнэхээр харалган байж дээ. 
ай амьдрал гэж би чамайг дуудах ёсгүй юм байна. Харин надад өгсөн тэр их хайр халамж, баяр баяслыг эдлэхдээ өөрийгөө олох байснаа мэдсэнгүй. Үхэшгүй мөнхийн хүүхэд насандаа үлдчихсэн, хэзээ хөгшрөхгүйгээр, хэзээ ч сэрэхгүйгээр үүрд нойрссон.
.
.
Гэвчиг зүүдэнд ч гэсэн адал явдал байдаг юм шүү. Зүүдээ манаж тэмдэглэл бичдэг байсан нь өнгөрсөн амьдралаа санахад туслав.Дахин сэрэхгүйгээр хорвоогоос халилаа ч харамсах юм надад байхгүй ээ. Хэн байх нь одоо хамаагүй ээ би амьсгалж байна. Миний зүүдний ертөнцөд тавтай морил
Хамгийн түрүүнд өөрийгөө идэвхжүүлж, цоо шинээр хөгжүүллээ. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн байх нь хамгийн сайхан мэдрэмж шүү. Орчуулсан олон ном минв Бэст Сэллэр болсон юм шүү.
Өөртөө итгэлтэй хүнд мэдэхгүй байсан ч ажлыг амархан сурах сайхан арга байдаг юм байна лээ.
Надад очихыг хүссэн олон газар байлаа. Би тэр газруудаа жил болгон нэг нэгээр үзэж сэтгэлээ баясгадаг байсан юм. Аялалаасаа дандаа эрч хүч, шинэ зүйлийг олж хардаг, түүнийгээ нутагтаа ирээд хэрэгжүүлдэг байлаа.
Мэдээж 4 хүүхдийн ээж болсон. Миний хүүхдүүд ямар ухаантай гээч, Тэд өөрсдийнхөө авъяас чадлаараа дэлхийд монголынхоо нэрийг дуурсгаж яваа. Тэднийхээ авъяасыг хөгжүүлж , өөртөө итгэлтэй байхад нь хань бид хамгийн том дэмжигч нь байлаа шүү дээ. Тэд угаасаа анх төрөхдөө л тийм ухаантай байсан дөө. Үртэй хүн жаргаж үндэстэй мод нахиалдаг гэж үнэн юм байна лээ. Зүүдэнд гэнэтийн сонин явдал зөндөө болдог л доо. Яая даа гэмээр хүнд үе байх ч , ямар сайхан юм бэ гээд уулга алдах үе ч бас олоон. Гэвч энэ л их өөрчлөлт шинэчлэлт, жаргал зовлонгийн аль ч үед хань минь миний дэргэд байдаг байлаа. Бурхан надад ийм сайхан эрдэнийг харамлан байж өгснийх би ч гэсэн өөрөөсөө харамлан ханийгаа хайрласаан. Баярлалаа гэдгээ ч бас хэлэх хэрэгтэй. Чамдаа би өнгөрсөнд , одоо ч , ирээдүйд ч хайртайгаа зарлан тунхаглана. Энэ сайхан гэр бүлийг, ийм сайхан амар амгалангийн туйл харш өргөөг хамтдаа босголцож байсан минь саяхан.Салахын аргагүй зүүд яг амьдрал шиг. Үр хүүхдүүдийнхээ буянаар, сайн хамт олныхоо хүчээр, хамаатан садныхаа сэтгэлийн энергиэр, ээж аавынхаа итгэлээр, хамгийн гол нь ханийнхаа хайраар би хөлөө хучуулах үед нойрноосоо сэрж байна.

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...