Sunday, August 30, 2020

Өнөөдрөөс өөр би

Энэ удаа гоё зөгнөл бичнэ ээ.


Төсөөлөл мэдлэгээс хүчтэй гэснээс урд нь би төсөөлдөггүй байсан юм шиг байна лээ. Мэдлэг хамгийн чухал учраас хичээх хэрэгтэй гээд өдөржин суусан минь бараг хэрэг болоогүй юм шиг.. Харин дотроо бясалган бодож сайн сайхан болтугай гэсэн сэтгэлийн залбирал тус болсон ч юм шиг. Ямартаа ч хорвоо дэлхий хичнээн гэнэтийн, сонин, хүчирхэг эрчим энерги гэдгийг сүүлийн үед ихээр мэдрэх боллоо. Сониноос миний бодол бүүр бүгд биелээд байсан. Би бүр бодлоосоо ч айсан ш дээ. Тиймээс муу юм бодож болохгүйгээ л мэдэрсэн гэх үү дээ.

Нэгэнт биелдэг бодлыг улам хүчирхэг болгохыг хүсэж бичлээ.

Нарийн мэргэжлээр сурсных маш хурдан хугацаанд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болох хэрэгтэй цаг үе дээрээ сууж байна даа. Уул нь би ийм юм бичиж байхынхаа оронд дүрэм, тоноглолоо унших ёстой байх л даа. Би ч бусдын хэлдгээр ногоон гэрлээр явж байна гэсэн шүү, аз болж чам дээр гэмтэл гарахгүй байна ч гэх шиг... за би ч сайн муугийн дэнсээр явлаа ч эцсийн дүндээ энэ тогоог тос дүүрэн болгож өгчихөөд л явна гэж бодож байгаа. Угаас нэг байгууллагат 2-с дээш ажиллаж байгаагүй. Би та нарыг өөртөө дэндүү их дасгачихаад нэг л нартай өдөр зүрхэнд чинь шар ус хуруулаад явах болно. Яагаад гэж үү? яагаад гэвэл та нарын босго үнэхээр өндөр байсан шүү. Би энэ л хамт олны дунд орохын тулд 3 сар өөрийгөө хаана юу хийж байгаагаа мэдэхгүй болтлоо орчноос тасарсан, бас дээр нь инээмсэглэл, баяр баяслыг ч мартсан байсан. Намайг уйлуулсан бүгд биширсээр үлдэхийг харах тэр өдөр 2 жилийн дараа тохионо. Би заавал сайхан зүйл, үнэт өвийг, өөрийгөө шингээсэн бодит үйлийг та нартаа зориулж хийх болно. Тэр бол СУДАЛГААны ажил. Тэр судалгаагаа аваад л ЛОНДОН хотыг зорьж анх удаагаа олон улсын өмнө англи хэлээр илтгэлээ тавьж хөрөнгө оруулагчтайгаа танилцана ш дээ. Энэ бол бодит хөрөнгө оруулалт бөгөөд, компанийн болон Монголын нэр хүндийг дээш нь өргөсөн анхны хүн нь арай гэж ажилдаа тэнцсэн би нь байх болно. Амарсан өдөр дуудаад ажил хийлгүүлэхэд чинь уур цухал их хүрдэг ч 2 хон жил гэж бодож тайвширдаг ч эцсийн дүндээ би та нартаа ч бас зөндөө хайртай болсон байх байх даа. Ямартаа ч намайгаа өд сөдөө ургаад үүрээ орхиод нисэхэд минь хамгийн зөөлөн орчин минь та нар байгаарай. 

За ингээд би 2 жилийн дотор 2 зүйлийг дадал, туршлага болгосон байх ёстой билээ. Нэг нь мэдээж ажлаа өөрийн болгож СУДАЛГААн дээр анхаарлаа хандуулах, нөгөөх нь олон улсад илтгэл тавихын учир АНГЛИ хэлээ сайжруулсан байх ёстой. Тиймээс энэ төрлийн дадал, зуршлыг бий болгохын тулд яг хаанаас эхлэхээ мэдэхгүй л байна. Гэхдээ л зүгээр суухгүй ээ, би хүсээгүй холыг зорьж чадна аа. За тэгээд энэ 2 дадал зуршлын дараа намайг юу хүлээж байгаа гээч. Нөгөө миний гүйцээж чадаагүй хясал минь бий. Тэтгэлэгтэйгээр магистарт суралцах, мэдээж гэр бүлээрээ КАНАД улсыг зорих урилга дээрээ гарын үсэг зурна. Очоод байр, сургуулийн орчин, охины сургууль, ханийн ажил бүгд бэлэн байна гэж бодохоор би нэлээд шалгуур өндөртэй тэтгэлгийн эзэн болсон байна гэсэн үг ш дээ. Тэгээд л бусдын хэлдгээр ногоон гэрлээрээ л явна даа.Яагаад гэж үү? яагаад гэвэл бодол биеллээ олдог.

Миний охин зурах авъяастай хүүхэд байдаг юм. Түүнийг багаас нь нэг багшид шавь оруулдаг юмуу л гэсэн бодол байгаад байх юм. Охиныхоо авъяасыг алдалгүй хөгжүүлээд биеэ даасан хувь хүн болон төлөвшүүлэхийг хүсдэг. Яагаад ч юм миний охин ээжээсээ эрт нисэх байх л гэж бодоод байдаг юм. Багаасаа сайн найз залуутай таарах байх, бие биенээ дэмжсэн хөөрхөн хоёр шувуухай жиргэн шулганалдаад байгаа орчноо аялгуулаг болгоно гэдэгт итгэлтэй байгаа. Миний охин ээжийнхээ мөрөөдлийн 25 давхар байшингийн архитектур хийгээд барилгын ажлыг хийж өгөх байхаа. Харин хөрөнгийг нь ээж нь гаргаж өгнө. Учир нь ээж нь тэр үед маш хүчирхэг корпорациа амжилттай чиглүүлээд өөрийн дор олон ажилчинтай, хүний эрхэд суурилсан маш тохилог ажиллах орчин, ажлын нөхцөлийг санал болгодог ажил олгогч болсон байна ш дээ. Нарны станц бол анхны баялаг бүтээлт бөгөөд эх орондоо нарны хавтан хийдэг үндэсний хэмжээний үйлдвэр болно доо. Ээж нь боддог юм. хамгийн сайн шарк танк байх болов уу гэж. олон олон шилдэг санаа, зөв шйдэлтэй, өрсөлдөх чадвартай залуус манайхаар дамжиж өд сөдөө ургаж гүйцээд ниснэ гэж боддог. Тэдний хамгийн анхны хөрөнгө оруулагч, дэмжигч нь ээж нь байх болно. Залуус мэдлэг чадвартай байх ёстой. Өө тэгээд шинжлэх ухаан, практик, дадлага дээр суурилсан туршилтын бүхэл бүтэн том байртай тийм л их сургуулийг бас байгуулна гэж боддог. Бүүр оюутны хотхонтойгоо, яг л гадны их сургууль шиг бүх юм цогцоороо. Гол нь чанар..яахав энэ бол хэтийн бодол ойрын 10 жилдээ бүтчих мөрөөдөл минь биш л дээ. Харин чи минь тэр үед ээжээсээ нисээд өөрийнхөө зам мөрийг зурайлгаад түмэнд нэрээ дуудуулах байх даа. Хайртай шүү хонгор үрдээ. Өө миний охин чинь 3 ихэр дүүдээ аягүй халамжтай шүү - энэ ёстой барьцгүй мөрөөдөл л дөө. Гэхдээ л 3 ихэр хүүхэдтэй болохыг мөрөөддөг. 2нь банди, нэг нь охин. 2 хүү бол яг над шиг торомгор нүд, өтгөн хөмсөг, хамар бол аавынх нь шулуун өндөр хамар аая супер царайлаг хөвгүүдтэй болно доо. Охин уу охин яг манай том охин шиг бүр яг ааваа аав кк. Гэхдээ л тэр зурсан юм шиг хөмсөг, давхраагүй ч урт сормуус, улаахан уруул, нүүрний зөв хэмжээстэй царайлаг л даа. За тэгээд жаахан томрохоор хүйс нь хамаагүй нэг хүүхэд төрүүлчихвэл за миний барьцгүй мөрөөдөл биеллээ оллоо л гэсэн үг. Би багаасаа л 5 хүүхэдтэй болохыг мөрөөддөг байлаа. Одоо ийм насан дээр олон төрж амжихгүй байх, Бурхан минь 3 ихэр нээрэнгээсээ төрдөг бол мөн сайхан аа кк.

Одоо ханийгаа бичнэ ээ. Миний хань наддаа ирэх гэж их л адармаатай замыг туулсан шүү дээ. Хайр халамжийн туйл. Ийм л ханьтай болохыг мөрөөддөг байсан даа. Миний хань өөрийнхөө дуртай ажлыг хийгээд фермер, газар тариалан гээд, ямар аж ахуй ч гээч. Түүний гараар бүтсэн болгонд би хайртай. Учир нь түүний минь хайр шингэсэн тэр бүтээл болгоныг миний хань надад л зориулж хийж өгсөн юм. Нэрэн дээрээ миний хань намайгаа хардах аятай боловч би л аймар хартай, харамлана. Учир нь хань минь миний бусдаас нуусан очир эрдэнэ юм шүү дээ. Тийм л эрдэнэтэй хүн чинь гэрэлтээд л, тэмүүлээд л, хүсэл мөрөөдлөө биелүүлээд явах нь аргагүй л дээ.

За ингээд дуусгахаасаа өмнө өөрийгөө нэг тодруулчихна аа. Би гэдэг хүн хүчирхэг, удирдагч, бүтээлч, судлаач гээд гол нь өөрийнхөө дуртай ажлыг хийж байгаа учраас бэрхшээл гарсан ч даван туулсаар л байна. Гол нь надад итгэлтэй хань, түшигтэй хамтрагчид, сэтгэлтэй хамт олон гээд бүхий л зүйл явж явж байгаль орчинд ээлтэй, хүнийг илүү хүчирхэг болгоход чиглэсэн учраас ажил үйлс минь бүтэмжтэй байдаг юм өө. Байгаль эх дэлхий, далд хүч, өөрийн эрчим, тэмүүлэл, төсөөлөл гэдэг өөрөө гайхамшиг юм даа. Ингээд амьдарсных олон олон гайхамшгийн эзэн, бас гэрэлтүүлэгч нар, дулаан илч нь байсаар л байх болно доо. Хайртай шүү чамдаа

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...