Wednesday, January 12, 2022

Angela Merkel

Надад дотроо аягүй хүндэлж явдаг нэг гадаад эмэгтэй байдаг юмаа. Тэгсэн тэрэнтэйгээ өглөө уулзаад аа кк...

Олон хүн цугларсан тусгай үйл ажиллагаан дээр байх шиг байгаа юм. Онгоцны буудал байсан юм болов уу, яг ямар газрыг мэдсэнгүй. Их л олон хүн байж таараад тэр дундаасаа Анжела Мэркэл яваад надад их ойроос зураг дарах боломж олдож байна шүү. Би бараг ийм ойроос зураг авч байгаадаа туйлын сэтгэл хангалуун байдаг шүү.

Тэгсэн ойрхон нэг газар хүнээс зайдуу би Анжела Мэркэлтэй уулзаж байх юм. Би англиар яриад байгаан болов уу даа, өөрөө бараг ярьж байгаа хэлээ ойлгохгүй хаха, зүүдэндээ оюун санаандаа орчуулга хийгээд байгаан болов уу даа. Тэгсэн надаас түшиг тулгуур болсон хань чинь хаана байна гэл үү, ханьгүй ганцаараа амьдрах ямар байна ч гэлүү надаас нэг тиймэрхүү асуулт асууж байна, өглөө асуусан өгүүлбэрийг яг санаж байсан ч одоо мартчихаж. Би тэгээд хариулах гээд ам ангалзаж байтал сэрүүлэг дуугараад би сэрсэн байна ш дээ. 

Хэдийгээр их сонин зүүд юм шиг мөртлөө 2022 оны утга учирт өрнөл ч юм шиг. Яг одооны нөхцөл байдлаар тэр холын хүнтэй ярилцах нь байтугай харахчгүй тийм л байр байдалтай байна. Хань ижлийн талаар бас ямар ч төсөөлөлгүй сууж байна. Тэгэх байхаа гэсэн найдвар ч байхгүй. Энэ зүүднээс хэрэгжээд үр дүн гарч болох нэг л зүйл байна. Тэр нь Англи хэл- хэлээ маш багаар өдөр болгон давтаж сайжруулах болно. Тэгээд тэтгэлэг авч, Барууны оронд л амьдарч, сурч, ажиллаж байгаад ирнэ дээ. Аан тэгж явах хүртэл дор хаяж 1 жил бэлдэх ёстой. Магистарт суралцана шүү дээ.

Ямартаа ч зүүд ч гэлээ сайхан байлаа. Юу ч харахгүй сохорч байснаас хамаагүй дээр зүүд байлаа.

Sunday, January 9, 2022

Зүгээрийг бичив

 Нартай, утаатай,  сэмжин үүлтэй хөх тэнгэр...

Алаг нүдтэй, мишээсэн царайтай цаасан ягаан муур...

Хоосон аяга, өвдөж буй зүрх...

Төгөлдөр хуурын аялгуу, одохыг хүссэн сэтгэл...

Билл Бровдераа гэх дуу, цахилгаан охин, улаан хатан...

Шаралж хатсан сонгино, цайрах цасан...

Зүгээр л бичиж буй гар, тэгээд...

Ирээдүйд юу болохыг мэдэхгүй, юу ч болох талаар мөрөөдөөгүй, өнөөдөр би ийм л янзтай сууж байна даа. Гал тогоонд аав минь буузны махаа бэлдэж бүтэн ямааны махыг яснаас нь салган шулж байна. Харин ээж, охин хоёр дугуйландаа явсан. Бүхэл бүтэн түүх бичихийн тулд архиваас салахаа байсан ээж минь.. түүний зүрх бас өвдөж байгаа.

2022 он нэг л их гансрал тэгсэн мөртлөө ямар ч бодролгүйгээр эхэлж байна. Дотоодоо сонс гэх, би сонсож чадаж байна гэжүү? Бүүр нэг хов хоосон...

Би энэ ажлаа дуртай хийдэг үү? Энэ миний хийх ёстой ажил мөн үү? Би байх ёстой газраа байна уу? Энэ ажил надад аль хаалгыг татах ёстой чиглүүлэгч шат мөн үү? Явах нь тодорхой ажлын байр минь... 

Ямархан өв үлдээчихээд явах ёстой юм бол? Нутаг минь би энд юуг бүтээх хүн юм бэ? Би юуг үлдээчихээд буцах юм бэ? Дахиж ирэхгүй байхын тулд би ямар үйл хийх юм бэ?

Би хэн юм бэ? Хэн намайг энд дахин дахин дуудна вэ? Яагаад би олохгүй, ойлгохгүй байна вэ? 

Уйлмаар ч юм шиг, асгаран урсах бороо шиг мэлмэрүүлэн уйлмаар юм шиг, Долгилон цалгилах далайн түрлэг шиг хашгиран хашгиран сөгдмөөр юм шиг, Тийм их уснаас айдаг мөртлөө салхи сөрөн зогсмоор юм шиг хачин их бачуурал... Салхин сэнсэн дээр гараад хүчит давалгаа, хязгааргүй уудам далайг сүрдэн сүрдэн хармаар, айдастай тэмцэх зөрчилдөөн.. Ус ус л бодогдох юм, цэнгэг сайхан ус, ширхэг чулуу бүрийг хачирхан гайхаж зургийг авмаар далайн ёроол, өнгө өнгийн загас, нэвтэлж үл чадах нарны гэрэл.. тийм гэх аргагүй гүн гүнзгий, хөөсрөн алсрах хүчит шуурга... амьсгал авах эрх чөлөө, амьд байгаагаа мэдрэх аз жаргал... Хамгийн их айдаг уснаасаа аз жаргалыг мэдэрчихээд эрэг дээр алхаж үзэхсэн, нар жаргахыг харж эх нутгаа санах.. тэнд тал газар, бишээ хангай бий... Тэнд лус савдагтай, ам болгон эзэнтэй, эзэн бүр нь хүчирхэг, эрх дураараа, омголон... Байгаль эх тэнд л өөрийнхөөрөө оршин байдаг, тэнд л цэвэр, ариуны бэлгэдэг бүгд цогцлон байдаг.. Хэн ч битгий очиг, хэн ч мэдэхгүйгээр онгон дагшин байдлаа хадгалаг... Цолмонгийн ам бодол дайран орж ирэв. Сэвтсэн, сэтгэл нь өмөрсөн савдагийн эзэн, сайн цаг ирэх болов уу? Урьдын цаг шиг модонд нь хөхөө донгодож, тарвага шогширч, гүзээлзгэнэ ургах боловуу? Чамдаа сэтгэл зүрхээрээ хайр дамжуулъя, цацал өргөсөнийг минь хүлээж аваарай....

Хоолны цаг гурил зуурахаар явлаа








Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...