Friday, October 15, 2021

Хаа нэгтээ зугтсан орон зай

 Өнөөдрийг хүртэл ингэтлээ их гансарч байл уу гэлтэй..

Яг л хэрэгтэй тэр аяыг, яг л таарах тэр газрыг хайсаар энд ирлээ. Бичье л гэж бодлоо.  Яг л надад зориулагдсан ширээн дээр надад л зориулагдан ирсэн нөтбүүкэн дээр бичихээр шийдлээ. 

Хүний  орчлонгийн энэ л өргөн орон зай давчдаад, энэ л уудам газар шахцалдаад амьсгалахын аргагүй орон зайд тийчлэн тийчлэн зугтлаа.

Мөрөөдөл, зөн билэг, энгийн амьдралын салхинд ганхаа юу даа хонгорхон минь.. Сэвшээ хонгор салхинаас зугтчихаад хуй салхийг даван туулна гэж үү.. ай өчүүхэн миний зугтааж таашаал авдаг зан минь хөдөлжээ. Завгүй амьдралынхаа аль талд өөрийгөө гээчихсэнээ олох гэж л бэдэрнэм би..

Оюу эрдэнээс нарны туяа хүртэл хэдэн бээрийг туулсан юм бэ? Эргэн эргэн, мартан мартан, дахин дахин төрөхийн учир юу вэ? Энэ удаа ангижарч болох уу? Таниас би асуусан даа, тань шиг болохын тулд юу хийх ёстой вэ гэж? энэ зүгээр л нэг сониуч асуулт биш, дотоод мөн чанар асуужээ..  Энэ дэлхийд юунд ингэж хорогддог юм бэ? Энэ орчлон дээр сүнс хөллөн яах гэж дахин дахин ирдэг юм бэ? Даахгүй дэлхийд зоргоороо байх гэж ирсэн атлаа шийтгэн талцуулж юуны учир зовоодог юм  бэ?

Зүгээр ор үгүй, хов хоосон, оюун санааны  энэ л талбарыг орон зайгүй болгож болдоггүй хорвоо юм уу? Ерөөс утгагүй зүйлийн төлөө юугаа хийж амьдардаг юм бэ? Хэрэггүй, хэнд ч хэрэггүй бүхний төлөө ингэтлээ их санааширахын хэрэг юунд байх юм. Энэ дэлхий зүгээр өсөж томорсон хүний араг ясаар хэлхээс хийж зүгээр л гариг ертөнцөд оршин тогтнохын тулд хүн төрөлхтөнийг ашиглаж байна. Түүнийгээ хайр гэдэг хамгийн нарийн зүйлээр учиглан оёж байна. Яах гэж?


Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...