Saturday, February 19, 2022

Тэр

 Цас маш нарийхан ширхэгээр бороо шиг орж байна...

Бичих дуртай юм байна, хэн нэгэнд зориулан бичсэн байлаа ч зориулагдсан хүмүүс нь өөрсдөө ерөөсөө уншиж байгаагүй тийм л олон дурсамжуудыг үлдээжээ.

 Зарим дээр нь өөрөө бичсэн эсэх дээрээ эргэлзэх шиг,  надаар бичүүлдэг онгод над шиг эмэгтэй байдаг байх. Их эмзэгхэн  атлаа хурц ширүүн шийдэлтэй... Уярамтгай атлаа зөрчилдөөнтэй... Тэр яг над шиг дурлаж байсан байх,  бүр гүн гүнзгий хайрлаж, хайрынхаа төлөө олонтоо үхсэн байж болох...Тэр сайхан ханийн хайранд жаргаж үзсэн байх, бас ухаангүй дурлалд жолоо алдаж уйтгарын далайг гүнзгий болгож тэндээ үлдэх гэж хичээсэн байх.. Тэр нэг тийм хөнгөн зөөлөн, цагаахан сэтгэлтэй, гэнэн ч юм шиг.. ийм л аашинд олон залуус өөрсдөө ч мэдэлгүй тэмүүлсэн байх, гэхдээ тэр ханьтай шүү дээ. Ханийгаа ч тэр олон дундаас сонгосон байх... Дурлалыг, мэдрэмжийг, хайрыг үгүйсгэж үл болно... Тэр жинхэнэ дурлал, жинхэнэ хайрыг мэдэрсэн азтай бүсгүй юм. Харин яагаад зүгээр хайранд өлгийтэй тэр л энхрий ялдам эмэгтэйг ханьтай нь орхихгүй араас нь олон эрчүүд үхсэн юм бэ? Түүний буруу биш байлтай...

Өөрийнхөөрөө байсныхаа төлөө, олон эрчүүд сайн дураараа зүрхээ шархлуулсных нь төлөө дахин дахин төрөх ёстой гэж үү? 

Тэр эмэгтэй яг шувуу шиг, хөх тэнгэр лүү дүүлэн нисэж, эгц доошоо буун уснаас загас шүүрэх шиг хурц, нарийн мэдрэмжтэй, тэр усан доор яг загас шиг хоромхон зуур загас болон хувирчихаад хязгааргүй их далайд халин халин саатчихаад эргэн гарч ирэхдээ хүн болж хувирдаг... тэр хүн биш юм байна... 

Тэр дэлхийд юундаа ингэтлээ хоргодоно вэ? Түүнийг эгнэшгүй үүрд үлдээх ганц л зүйл байдаг... хайр, үгээр хэлж боломгүй, үсгээр дүрсэлж чадамгүй, тоо теором ч гүйцэмгүй тэр нэгэн шидэт зүйл бол хайр.. хаанаас нь ундраад байдаг сэтгэл, хаанаас ч гарч ирэх мэдрэмж, тэр харц, тэр уруул, бас тэр үнэр, хамгийн гайхалтай нь хайраа илчилсэн тэр инээмсэглэл, байгаа нь тэр чигээр хайр байх тэр ертөнцийг өөрөө бүтээчихээд хоргодон хоргодон дахин төрдөг гэж үү.









No comments:

Post a Comment

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...