Инээхийг минь сануулж
Инээмсэглэлийг минь асуудаг чамайг
Энгийн атал эгэл биш болзоог нь
Эргэн нэг санав би.
Жавар тачигнасан өвлийн хүйтэнг үл ажран
Залуу насныхаа илч хайраар дулаацаад
Болзож тогтоосон газраа яаран ирсэн шигээ
Зог тусан, гэрийн зүг гүйх нь холгүй буцсан
Учир нь үл тайлагдам шөнийн харанхуйд
Уртаас урт амьсгал бидэн хоёрын хажуугаар зөрөөд өнгөрсөн
Энгүүн хөгжилтэй орчилоос
Сүнслэг ертөнцөд хөл тавьчих шиг болсон
Санаандгүй тасалдсан болзооноос буцаж ирээд
Сайхан чам руу утас цохиход
Хэн нэгнийг сэрээх вий гэсэн шиг нам өнгөөр
Сайхан амраарай гээд санаа алдсан
...Үл мартагдах дурсамж...
Аниргүйн шөнөөр алсран одох гүн бодлоос
Амьдрал чамайг надад нартай бороотой тэр зун
Дахин нэг удаа харуулсан
Гэгээн дүр гэрэлт царай нь
Жаргах наранд дэндүү хайр татам байсан ч
Хичээгээд ч минийх үл болох хорвоод
Хажуугаар зүгээр л чи өнгөрчихсөн
...Гунигт дурсамж...
Он цаг алсран одож
Өөрөө чи дурсамж болоод
Хүүхэд нас руу минь буцаадаг
Хөгжилтэй дурдатгал болон үлджээ
... Гэгээн үргэлжлэл...
Tuesday, April 14, 2015
Subscribe to:
Posts (Atom)
Би нууц амраг болсон
Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...
-
Зуны сар хорвоод мэндэлсэн Зүрх догдлуулж хууран мэхэлсэн Урсах нулимсыг мэлмэрүүлсэн Уйтгарыг дүрлэгэр нүдээрээ сартай хамт үргээсэн Хо...
-
Amidral vneheer sonin yumaa, ene bvh hugatsaand bi yu hiij yvsan yum boldoo, yund hvreh gej, yunii toloo amidraad bgaagaa meddeg ch bi vsree...
-
...Тэмдэглэлийн дэвтэр гэснээс тэртээд одсон нэгэн дурсамж санаанд буугаад хэд хоног бодогдов.Тэр нэгэн саруулхан шөнө унтахаасаа өмнө ма...