Saturday, August 13, 2011

Хүсэл

Хүсэл гэдэг сонин юм. Намайг нэг газар ерөөсөө байлгахгүй, нэгээс нөгөө рүү шилжих юм. Биелүүлэхгүй бол сэтгэлийг бачимдуулж ерөөс зүгээр суулгахгүй юм. Хүсэл мөрөөдөлтэй байх сайхан юмаа. Би жаахан байхдаа өдөр шөнөгүй мөрөөддөг байсан даа.Сая би дүүгийнхээ нэг хүслийг биелүүлчихээд сууж байна даа.

Орой дүүтэйгээ роликоор ханатлаа л тоглолоо. Дурангаар сарыг харлаа. Шинийн 15-ны сар болохоор бүтэн тунгалаг сар. Дуран саран дээрхийг надад тодоос тод харуулсанд сэтгэл их хөдөлж байна. Ямар гоё байсан гээч яг л алган дээр байгаа сувдан сондор шиг. Сар өөрөө ийм гайхамшигтай болохоор эрт дээр үеэс залбирч ирсэн байх даа. Би ч бас хүслээ хэлсээн. Хэзээ нэгэн цагт саран авхайгийн сувдан сор шиг тэр л гадаргуун дээр чинь би алхаж үзэх болно оо. Дэлхий ертөнц гаднаасаа ямар гайхамшигтай болохыг мэдрэх үе ирж л таараа. Энэ миний хүсэл.
Од гаригс гаднаасаа яаж харагддагийг би мэдэрмээр байна. Алс холоос тийм гайхалтайгаар гялалзаж байгаа юм чинь бага ч болов ойртоход томорч харагдах болов уу. Яагаад энэ орчлон дээр ийм олон гайхамшиг байхад би бүтэхэд төвөгтэй ийм мөрөөдөлтэй болчихвоо. Сүслэн залбирдаг энэ бурхад шиг гариг ертөнцөд нисч дүүлж дуулж үзэхсэн.

No comments:

Post a Comment

Би нууц амраг болсон

Өглөө ажил дээрээ ирээд хүний нөхөр эргүүлээд цахим орчинд өөрийн нэр, бичсэн чатаа хараад хүний амьдралаар тоглосоноо мэдэх чинь их л сонин...